Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс зүүн урагш 48 км-ийн зайтай Унанхай мод хэмээх тал газарт газрын гүн рүү чиглэсэн агуй олджээ. Агуйн ам нээгдсэн тухай мэдээллийг анх нутгийн малчид мэдээд, сумын удирдлагуудад мэдэгджээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагчид агуйд нэвтэрч налуу замаар 50 метр явсан бөгөөд цэнгэг ус ундарсан агуйд цааш үргэлжилсэн салаа амууд байна хэмээжээ.
"Унанхай мод хэмээх газарт жижиг нүх байсан тухай хоёр жилийн өмнө малчид ярьж байсан. Тэр нүх томорч, агуйн ам нээгдсэнийг өнгөрсөн намар мэдсэн. Бид Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн агуй судлаач мэргэжлийн хүмүүстэй холбогдлоо. Цэнгэг устай гүн агуй нээгдсэнийг мэдэгдээд, уснаас дээж авч, судалгаа шинжилгээний ажил явуулахыг хүсэж албан бичиг илгээж байна.
Зун нуралт үүсэх эрсдэлтэй тул судалгааны ажлаа газар хөлдүү байх өвлийн улиралд хийхэд тохиромжтой гэж мэргэжлийн хүмүүс мэдэгдсэн” хэмээн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга ярилаа.