Уулын цанын Дэлхийн цомын улирал эд дундаа үргэлжилж, 2018 оны сүүлийн тэмцээн Австри улсад болж өндөрлөлөө. Тус улсын Земмеринг хотод болсон Дэлхийн цомын слалом буюу туг сүлжих төрлийн тэмцээнд АНУ-ын тамирчин Микаэла Шиффрин тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэ нь түүний замналын 36 дахь ялалт байсан бөгөөд өөр нэгэн дээд амжилтын эзэн болсон аж.
Тэрээр 2018 онд буюу календарийн 1 жилийн хугацаанд 15 ялалт байгуулсан түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц тамирчин болсон байна. Өмнө нь эмэгтэйчүүдээс Австрийн домог Марлис Шильд 14, эрэгтэйчүүдээс мөн Австрийн нэрт тамирчин Марсель Хиршер 14 ялалт авсан амжилтаар түүхэн дээд амжилтыг тогтоож байсан бол Америк бүсгүй ийнхүү тэдний ардаа хийжээ.
Слалом ангилалд өрсөлдөлдөгчгүй гэгддэг Америк бүсгүй сүүлийн 2 Олимп дараалан алтан медаль хүртсэн байдаг. Сочи 2014 Өвлийн Олимпоос яг энэ ангиллаараа алтан медаль хүртсэн бол Пёнчан 2018 Өвлийн Олимпоос Жайнт Слалом ангиллаар мөн алтан медаль хүртэж байсан билээ.
Г.Баярмөнх