Улсын гуравдугаар төв эмнэлгийн Диализын тасаг Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд болон Гэмтэл согог судлалын төв, ойролцоох хувийн эмнэлгүүдээс яаралтай эмчилгээ шаардлагатай хүмүүсийг хүлээн авдаг. Тус тасаг 2013 онд байгуулагдсан бөгөөд диализын 11 аппаратын дөрөв нь эвдэрч, хиймэл бөөрний эмчилгээ хийлгэх хүмүүсийн хүлээлт, тасгийн эмч нарын ажлын ачаалал эрс нэмэгджээ.
Энэ талаар тус эмнэлгийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн тасгийн эрхлэгч Г.Цэнгэлээс тодруулахад, Диализын аппаратууд өнгөрсөн долоо, наймдугаар сард эвдэрсэн. Эвдэрсэн дөрвөн аппаратын хоёрынх нь сэлбэг хэрэгслийг захиалсан ойрын үед засагдах боломжтой. Нөгөө хоёр аппарат өмнө нь хэрэглэж байсан хуучин аппарат тул засах нөхцөл боломжийг хайж байна гэв.
Диализын тасгийн эрхлэгч Мөнхзул, Манай тасаг харьяа дүүргийн 37 иргэн, ГССҮТ болон ойролцоох хувийн эмнэлгүүдээс яаралтай хиймэл бөөрний эмчилгээ шаардлагатай иргэдэд тусламж үзүүлдэг.
-Аппарат эвдэрснээс хойш ачаалал хэрхэн нэмэгдсэн бэ?
-11 аппарат бүгд ажиллаж байхад манай тасаг ажлын таван өдөр хоёр ээлжээр өвчтөн авдаг байсан. Харин одоо бямба гарагт ажиллаж долоон аппарат дээрээ ажлын зургаан өдөр, өдөрт гурван ээлжээр иргэдэд тусламж үзүүлж байна.
Тасгийн эмч нарын ажлын ачаалал нэмэгдэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн хүлээгдэл маш их болсон. Иймд бид нэмэлт диализын аппарат шаардлагатай гэсэн захиалгыг Эрүүл мэндийн яаманд өгөөд байна гэлээ.