Эрээн мяраан чамирхал, элдэв асуудлаар дүүрэн стресстэй өнөө цагт эгэл Монголчуудын төрх, ахуй амьдралд нуугдах аз жаргалын тусгалыг илтгэсэн зураг Нийслэл хотыг чимэж байгааг уншигч та анзаарсан уу.
Энэ нь Юнител Группийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй “Эгэл Монголоос Эерэг бүхэн эхэлнэ” уриалгатай хөтөлбөр ажээ. Хэдий бидний амьдарч буй нийгэмд танаас үл хамаарсан стресс бухимдал олон байдаг ч та өөрөөсөө эерэг бүхнийг эхлүүлж чадсан цагт энэ нийгмийн стресс бухимдал, элдэв төвөгтэй асуудлууд шийдэгдэх юм шүү гэх агуулгыг тэд компанит ажлаараа илэрхийлэхийг хичээжээ.
Мэдээлэл технологийн хөгжил, завгүй амьдрал, үүнээс улбаатай олон зүйл бидний амьдралын хэв маяг, хандлага, сэтгэлгээг өөрчилж байгаа билээ. Гэвч энэ бүх шилжилт өөрчлөлтөд МОНГОЛ ХҮН, МОНГОЛООРОО үлдэх нь чухал гэсэн санааг мөн тэд илэрхийлж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд хүрч буй бүх зураг, видео бичлэг нь “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн бүтээл гэнэ.
Агуу бүхэн энгийнээс, эгэл бүхэнд аз жаргал оршдогийг уншигч та доорх зургаас олж харахыг хичээгээрэй.