Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна алсын хараатай Монос групп нь спортоор эрүүлжүүлье хэмээн спортын үйл ажиллагааг дэмжиж ажилладаг ба нийгмийн хариуцлагатай ажлын хүрээнд "Улаанбаатар Марафон" бүх нийтийн гүйлтийг 2005 оноос анхлан санаачилж, Нийслэл хотын албан ёсны арга хэмжээ болгож жил болгон хамтран амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, спортын мастер Б. Буджаргал нь Монгол улсын 24 цагийн гүйлтийн 4 удаагийн аварга, 2018 онд 24 цагт 189 км гүйж хувийн рекорд амжилтаа шинэчлэн тогтоосон. 2017 онд АНУ-ын Нью-Йорк хотод 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж 1-р байр эзэлж, дэлхийд данстай тамирчин болсон юм. Мөн 2018 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1304 км гүйж хувийн рекорд амжилтаа тогтоосон.
Тун удахгүй 2018 оны 12-р сарын 28-аас 2019 оны 1-р сарын 2-ны өдрийг хүртэл АНУ-ын Аризона мужийн Глендэйл хотод болох “Across the years” 6 өдрийн гүйлтийн тэмцээнд спортын мастер Б.Буджаргал 6 хоногт 650 майл буюу 1040 км гүйж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох хүсэлтэй бөгөөд Монгол хүн дэлхийн рекорд эзэмшигч болж Монгол улсын нэрийг дэлхийд дахин таниулах зорилгод нөхцөл бололцоогоор хангахын тулд “Монос Групп” ХХК-ийн зүгээс дархлаа сэргээх “Цэнэг” бэлдмэл, “Экос ус”, төрийн шагналт “Салимон” эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд болон санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Монгол хүний шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг батлан харуулж, нийт Монголчуудаа эрүүл амьдралын зөв хэв маягт уриалж байдагт баяртай байгаагаа Монос Группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд уулзалтын үеэрээ илэрхийлж байсан юм.
Спортын мастер Б.Буджаргал танд нийт Монголчуудынхаа өмнөөс амжилт хүсэж, дэлхийн шинэ рекордын эзэн болсон гайхалтай мэдээтэй эргэн уулзахын ерөөл өргөе.