Монгол улсын аялал жуулчлалын салбар дахь тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны эхэнд Airbnb болон what3words компанитай Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуучлалын яам Хамтран Ажиллах Санамж бичигт гарын үсэг энэ онд зурсан билээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд what3words буюу 3 үгт хаягжилтын компани, дэлхийн алдарт Airbnb компани болон Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран хаана байгаагаасаа үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс зочид хүлээн авах боломжтой аялал жуулчлалын жишиг таатай орчинг Монгол улсаас эхлүүлж буйгаа олон нийтэд зарлалаа.
AirbnbAirbnb-гийн “Хаана ч байсан Airbnb-тэй” гэх уриан дор энэхүү шинэлэг түншлэл нь Airbnb платформ болон what3words-ийн байршил тодорхойлох технологийг нэгтгэн хаяг нь тодорхойгүй эсвэл улирлаас хамааран нүүдэллэж байдаг нүүдэлчдийг аялал, жуулчлалын салбараас орлого олох боломжийг бүрдүүлж байна. Airbnb платформ-д Монгол улсын хойд хязгаар дахь цаатай айлаас эхлэн Алтай Таван Богдод байгаа нүүдэлчин айл хүртэл бүртгэлтэй байдаг нь тун их сонирхол татдаг ч жуулчин хүлээж авахад тэдэнд тулгардаг хамгийн том асуудал нь хэрхэн хаяг байршлаа илэрхийлэх байдаг. Тиймээс Монгол улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан энэ салбараас орлогожиж буй нүүдэлчин айл өрхийг нэмэлт орлого олох боломжоор хангахад энэхүү хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болсноороо давуу талтай.
what3words буюу 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3м х 3м дөрвөлжингүүдэд хувааж тус бүрт нь 3 үгт хаягийг оноож өснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжтой болгож байгаагаараа давуу талтай бөгөөд энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ суулган үнэгүй ашиглах боломжтой байдаг нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байна.
/Зүүн гар талаас: Цаатан С.Отгонбаяр, M.Уянга (what3words), Ч.Зоригт/
“Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран ажиллаж Монгол хүн бүрийг аялал жуулчлалын салбараас орлогожих боломжоор хангах боломжтой төслийн дэлхийн томоохон компанитай хамтран эхлүүлсэндээ баяртай байна. Өөрийн үйлчилгээ үзүүлж буй газрын байршлыг what3words-н 3 үгт хаягжилтын технологийг ашиглан хялбархан илэрхийлэх боломжтой болсон нь Монгол улсын аялал жуучлалын салбарыг хөгжилд томоохон түлхэц болж байна” хэмээн what3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга онцоллоо.
С.Баясгалан: Жуулчид бидний өвөрмөц амьдралтай танилцан орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо
“Бид нэг сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалын салбарын улс даяар эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Технологийн шинэчлэл бол үндэсний хөгжлийн гол түлхүүр юм. Airbnb-гийн дэлхийн нийтийн платформ, what3words-ийн 3 үгт хаягийн шийдлийн тусламжтайгаар жуулчид бидний өвөрмөц амьдралтай танилцан орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо” гэж Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С. Баясгалан хэллээ.
Тэрбээр мөн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын нутгийн иргэдэд чиглэсэн, тогтвортой аялал жуулчлалыг олон улсад таниулахад томоохон түлхэц болж байгаа бол Монгол улсад ирэх жуулчдад Монгол улсыг сурталчилан таниулахтай холбоотойгоор тус яам болон what3words компанийн 3 үгт хаягжилтыг ашиглан Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг 3 үгт хаягаар бүрэн хаягжуулсан үндэсний хамгийн анхны парк болгосон зэрэг томоохон ажлуудыг аялал, жуулчлалын салбарт хийсэн хэмэээн мэдэгдлээ.