-Баянгол дүүргийн эмнэлэгт хандах ханиадтай хүүхдийн тоо амралтын үед өдөрт 200 хүрч байна-
Хүйтний улирал эхэлж, бага насны хүүхдүүдийн үед ханиад томуугийн дэгдэлт нэмэгдэж, дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасгууд ачаалал ихтэй ажиллаж байна. Томугийн өвчлөл, эмнэлгийн тусламж үзүүлж буй нөхцөл байдалтай танилцахаар өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Баянгол дүүргийн 23 хороонд 0-16 насны 78 мянган хүүхэдтэй бөгөөд 22 өрхийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ жил томуу, томуу төст өвчний тархалт ротавирустэй хавсарсан халдвар явагдаж байгаа тул хоруу чанар өндөртэй, ханиадтай зэрэгцэн чацга алдах хүндрэл гарч байгааг эмч, мэргэжилтнүүд онцлов.
ИХЭВЧЛЭН 1-2 САРТАЙ, 2-ООС ДООШ НАСНЫХАН ХАНИАД НЬ ХҮНДРЭН ИРЖ БАЙНА
Баасан гарагийн өглөөний байдлаар манай тасагт 242 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 51 нь хоол боловсруулах замын эмгэг, бусад нь амьсгалын замын үрэвсэлт өвчин нь хүндэрч ирсэн хүүхдүүд. Гурван ортой Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт таван хүүхэд эмчлүүлж байна гэсэн мэдээлэл өгсөн.
"Хүүхдүүдийн ихэнх нь уушгины хатгалгаа хүндэрсэн хүүхдүүд, мөн бөглөршилт, бронхолиттой хүүхдүүд эмчлүүлж байна. Насны хувьд 1-2 сартай нярай, 2-оос доош насны хүүхдүүд зонхилох хувийг эзэлж байна. Томуугийн улирлын дэгдэлт явагдаж байгаа энэ үед хүүхдэд амьсгалын замын эмгэгийн анхны шинж тэмдэг илэрвэл гэрт нь чанартай хоол өгч, халуун бууртал шингэн бүлээн зүйл сайн өгч гэртээ асарч сувилах нь чухал байна. Эмнэлэгт хэвтээд сайхан болоод гарсан хүүхэд дахин өвдөж эргэж ирдэг тохиолдол бий. Эмнэлэг ачаалал ихтэй учир ханиадны хүндрэлийн хурц үеийг дараад явуулна. Үргэлжлүүлэн гэртээ гарсны дараа гэрээр асаргаа сувилгааг маш сайн хийх хэрэгтэйг эцэг, эхчүүдэд анхааруулмаар байгаа юм. Хатгаагаар өвчилсөн хүүхдийн асаргаа сувилгаа хоёр сарын хугацаанд маш сайн байж бүрэн эрүүлжинэ” гэж Хүүхдийн тасгийн эрхлэгч Х.Пүрэвсүрэн зөвлөв.
Энэ жилийн тухай аравдугаар сараас хойш хүүхдийн ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдсэн бөгөөд Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж буй хүүхдийн тоо сүүлийн 2-3 хоногт харьцангуй нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энгийн өдөр хоногт 50-60 хүүхэд эмнэлэгт ханддаг байсан бол одоо томуугийн дэгдэлт хүчээ авч энгийн өдөр 100-120, амралтын өдөр бол 200-гаад хүүхэд ирж байна.
ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН АМБУЛАТОРИ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Томуугийн дэгдэлт эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор хүүхдийн түргэн, амбулаторийн үзлэгээ Баянгол дүүрэгт шинээр байгуулагдсан Ахмадын эмнэлгийн нэгдүгээр давхар руу шилжүүлсэн байна. Үзүүлэхээр ирсэн хүүхдээс эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд нэмж халдвар авахаас сэргийлэн ийм зохицуулалт хийсэн хэмээн эмч нь тайлбарлав. Ийн Амбулаторийн тасгаа түр шилжүүлж, 24 цагийн турш үйлчилгээтэй болгон нэг ээлжинд таван эмч жижүүрт гарч байна. Өрхийн эмнэлгүүдээс нэмэлт зургаан эмч илүү цагаар ажиллаж байна.
Сүүлийн гурав хоногийн дотор томуугийн дэгдэлт, хүндрэл эрс нэмэгджээ. Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хандах ханиадтай хүүхдийн тоо амралтын өдрөөр 200 хүрч байна.
Өрхийн эмнэлгүүд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08.00-17.00 цагт ажиллаж, дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч нар ажлын өдөр 17.00 -22.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, шөнийн ээлж 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн шөнийн ээлжийн жижүүр эмч Д.Алтанцэцэг, Бид 22.00 цагаас хойш шөнийн ээлжинд жижүүрлэн нэг ээлжинд хоёр эмч ажиллаж байна. Шөнийн 02.00 цаг хүртэл хүүхдүүд оочерлон үзүүлнэ, 02.00 цагаас хойш ч үүр цайтал хүүхэд тасралтгүй ирж байна. Хүндэрсэн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлнэ, гайгүй бол эмчилгээ бичээд буцааж байна. Эцэг, эхчүүд өдөр нь ажилдаа яваад шөнийн цагаар хүүхдээ авчирч үзүүлдэг. Эцэг эхчүүд ханиадтай, халуунтай хүүхдийг цэцэрлэгт эмтэй аваачиж өгдөг нь маш буруу. Томуугийн эхний 3 өдөрт халдварт дамжих эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ үед нь гэртээ асарч, өрхийн эмчийн зааж, зөвлөсөн эмийг бүрэн хэрэглэх хэрэгтэй. Өөрийн дураар шууд антибиотек өгөх нь маш буруу гэж зөвлөлөө.
Эмч нарын хэлж буйгаар сүүлийн гурав хоногийн дотор томуугийн дэгдэлт, хүндрэл эрс нэмэгджээ. Тэд хүүхдийг өвчнийх нь байдлаар эрэмбэлэн тасгууддаа хуваарилдаг бөгөөд шинээр ирсэн хүүхдүүдийг өмнө нь хэвтсэн хүүхэдтэй нийлүүлбэл, нэмж халдвар авах эрсдэл өндөр тул өөр өөр тасагт ялгаж хэвтүүлдэг аж. Тиймээс шинээр ирсэн хүүхэд хүлээн авдаг Нэгдүгээр тасаг бусдаас илүү ачаалалтай. Эмч нар эрэмбэлэн ангилалт хийж, эхний хүүхдүүдийг дараагийн тасаг руу шилжүүлэх хүртэл орны хүлээлт үүсдэг.
Палатууд дүүрсэн тул Тоглоомын өрөөндөө зөөврийн ор тавьж, урд шөнө ирсэн 11 хүүхэд, коридорт нэмэлт ор тавьж нэг хүүхэд хэвтүүлсэн байв. Хоногт дунджаар 40-50 хүүхэд хэвтэж байсан бол сүүлийн өдрүүдэд 60 гаруй хүүхэд хэвтэж байна гэж тасгийн эрхлэгч нь хэлсэн билээ.
Хүйтний эрч чангарахын хэрээр агаарын бохирдол ихэсч, бага насны хүүхдүүд томуугаар өвчилдөг харилцан хамааралтай өвлийн улиралд дүүргүүдийн Хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал оргилдоо тулдаг. Тэр хэрээр эцэг, эхчүүдийн бухимдсан сэтгэгдлүүд нийгмийн сүлжээгээр дүүрэн байх нь бий. Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн тухайд нийслэлийн эмнэлгүүд дундаа байр байшин, тоног төхөөрөмжийн хувьд хамгийн нөхцөл сайтай эмнэлэг аж. Хэвтэн эмчлүүлэгчид ч эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт сэтгэл ханамжтай байгаа нь ээж, аавуудын ярианаас илэрхий байв.
Эмч нар ханиадтай хүүхдийг цэцэрлэгт өгөхгүй байхыг дахин дахин анхааруулна. Учир нь ханиад хүрсэн эхний гурван өдөрт халдварын тархалт хамгийн өндөр байдаг. Энэ үед цэцэрлэгт аваачиж, бусдад нь халдвар дамжуулах эрсдэлтэй учир цэцэрлэгийн багш нарт ч анхааруулж буйгаа хэллээ.
Бага насны хүүхдийг томуугаас сэргийлэхэд гэрийн асаргаа сувилгаа, чанартай хооллолт хамгийн чухал хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дарга Б.Болормаа ярив. Хүүхдийн асаргаа, хооллолтын талаарх эцэг, эхчүүдэд зориулсан Б.Болормаа эмчийн зөвлөгөөг үргэлжлүүлэн хүргэх болно.
Гэрэл зургийг Э.Батзавъяа