Түргэн болон түргэвчилсэн (рапид, блиц) тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд болж байна. Монгол Улс тунхагласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 110 гаруй шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.
Их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Амина тэргүүтэй шатарчдаас гадна ахмад, өсвөрийн олон улсын цолтой мастерууд, 1800-гаас дээш чансаатай шатарчид оролцож буй юм.
Дэлхий нийтээр шатрын тэмцээнийг стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр зохион явуулдаг. Өнөөдрийн рапид, блиц төрөл тамирчдаас хурдан сэтгэх чадвар, аваалж самбаа, хурдан хөдөлгөөн шаарддаг онцлогтой, үзэгч олонтой тэмцээн юм.
Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, маргааш аваргууд тодорно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.