Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” долоо хоногийг 2005 оноос эхлэн зохион байгуулж иржээ.
Тус долоо хоногийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Монос трейд” ХХК-тай хамтран “Эмийн аюулгүй байдал, антибиотикийн хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Антибиотикийг зөв сонгох, зохистой хэрэглэх, эмчилгээний үр дүнд тавих хяналт сайжрахад чухал үр нөлөө үзүүлнэ
Сургалтад НЭМГ-ын харьяа 22 байгууллагын Чанарын албаны дарга, менежер, эм зүйч, эмийн эмчилгээний хорооны төлөөлөл бүхий нийт 74 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон байна.
Сургалтаар “Эмийн аюулгүй байдал”, “Нянгийн тэсвэржилт, антибиотикийн зохистой хэрэглээ” онолын хичээл, антибиотикийн хэрэглээг хяналтын хуудсаар үнэлэх дадлага, ижил мэргэжилтний үзлэг, хяналтын үр дүнг тооцох аргад суралцсанаас гадна Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эм зүйн тасгийн эмийн аюулгүй байдлыг хангах талаар хийж буй ажлын сайн туршлагатай танилцжээ.
Энэ сургалтыг зохион байгуулснаар антибиотикийг зөв сонгох, зохистой хэрэглэх, эмчилгээний үр дүнд тавих хяналт сайжрахад чухал үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.