Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжилж байна.
Ангилсан, дахин боловсруулах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхлээд байна. Тухайлбал тусгай тоноглосон автомашинууд долоо хоног бүрийн лхагва, бямба, ням гарагуудад тогтсон газрын байршлуудаар явж, ангилсан хогийг тээвэрлэх юм.
Эхний ээлжинд ангилагдсан, дахивар хог хаягдал тээвэрлэх тогтсон цэгүүдийг зааж, хаяг байршуулсан.
Тухайлбал нэгдүгээр хороонд Эрэл, Наран, Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв, хоёрдугаар хороонд 65-р цэцэрлэг, гуравдугаар хороонд дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр, 4-р байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газруудад байрлуулсан хаягийн дагуу хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр лхагва гарагт Шил, лааз, бямба гарагт хуванцар, гялгар уут, ням гарагт цаасны хог хаягдлыг тээвэрлэж байна.
Бид ахуйн хэрэглээнээс гарч буй бүх хатуу хог хаягдлаа булж устгах нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог. Хэрэв иргэд хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтойг албаныхан уламжилж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага иргэд хого ангилж хэвшвэл дээр дурдсан олон өвчлөл, бохирдлоос сэргийлэхээс гадна иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.
“Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахивар хог хаягдлаа тогтмол тээвэрлүүлж хэвшихийг уриалж байна гэж Хан-уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.