Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.
Гүүрийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хотын даргад хэлж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Зарим хэсэгт газар чөлөөлөлт болон орц, гарц чөлөөлөх асуудлууд тулгараад байгааг өнөөдөр газар дээр нь ирж танилцаад, шийдвэрлэж байна. Түүнчлэн Монголын талаас гарах хөрөнгийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьж байна. Сангийн яамнаас энэ онд багтаан санхүүжилтийг гаргаж өгч чадвал гүүр төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй гэдгийг хэлж байна. Төлөвлөгөөний дагуу гүүр ирэх оны аравдугаар сард ашиглалтад орно.
Үүнээс гадна өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажил завсарлаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зорчих хэсгийг хэрхэн нээх вэ гэсэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Нарны замаас Олимпын гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болж байгаа. Түр зам гаргаж, бэлэн болоод байна” гэв.
Гүүрийн барилгын ажил арванхоёрдугаар сарын эхнээс түр зогсоно. Иймд Олимпийн гудамжны замыг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээх талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл Нарны зам руу орж баруун эргэх, Нарны замаас Олимпийн гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.