МООД ЭРГЭЖ, 1990-ЭЭД ОНЫ ХУВЦАС ЭРГЭН ИРЛЭЭ
Өвөлдөө тэсгим хүйтэн уур амьсгалтай монголчууд бидний хувьд хэрхэн дулаан атлаа дэгжин харагдах вэ гэдэг нь “толгой ажиллуулах” асуудлын нэг. Гэхдээ ирэх өвөл өмнөх жилийг бодвол хот суурин газраар дулаан байх төлөвтэй байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлж буй.
Манай орны иргэдийн хувьд баруунд моодонд орсон хувцсыг өмсөх сонирхолтой. Мэдээж хүн бүхэн өөрийн дотоод ертөнцийг илтгэсэн хувцас өмсөх хүсэлтэй байдаг. Энэ хүсэлдээ нийцсэн сонголтыг хийхийн тулд тухайн жилдээ трэнд болж буй загварын чиг хандлагыг судлах хэрэгтэй. Тэгвэл энэ өвөл ямар загварын хувцас трэнд болж буйг хамтдаа сонирхъё.
Моод Монголоор дуусна гэх ойлголт аль хэдийн ард хоцорсон. Үүний баталгаа бол Монголын нэрд гараад байгаа хувцас загварын төвүүдийн коллекцууд. Дотоодын брэндүүд энэ өвлийн трэнд болж буй хувцсыг үндэсний хэв шинжтэй хослуулан үйлдвэрлэж эхэлжээ.
Энэ жилийн Нью-Йоркийн загварын долоо хоногоор хонины сайжруулсан үстэй гадуур хүрэмний коллекц худалдан авагчдын сонирхлыг ихэд татсаныг онцлох нь зүйтэй байх.
Бидний сайн мэдэх “Дархан нэхий” компани өвлийн шинэ загвараа худалдаанд гаргаад байна. Тэдний голлох өнгө шар, цэнхэр бөгөөд хажуугаараа уул, үүл болон луун хээтэй торго оруулснаар үндэсний хэв шинжийг загвартаа шингээжээ.
Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа тогтоосон Нью-Йорк, Парис зэрэг томоохон хотод энэ жил үслэг хүрмийг үндсэн загвараараа тодорхойлоод байна. Байгалийн зэрлэг ан амьтдыг санагдуулам хиймэл болон жинхэнэ арьсан хүрэм бусдаас ялгарахыг хүсдэг хүмүүст илүү тохиромжтой. Гаднын ихэнх улсад жинхэнэ амьтны арьсан хүрмийг хориглодог тул хиймэл үсээр хийсэн хувцас сонгох нь элбэг.
Загварын чиг хандлага эргэнэ гэж бид ярьдаг. Тэгвэл 1990-ээд онд моодонд орж байсан том куртка энэ өвлийн загвараар эргэн ирлээ. Өмсөхөд эвтэйхэн, дотуур нь хэдэн ч давхар хувцас өмсөж болдгоороо чөлөөт загварт дурлагчдад илүү тохиромжтой.
Өвлийн жаварт бидний өмссөн хувцасны гадар хөлдөж, хуурайшин, хүрэхэд хэт эмзэг болсон байдаг. Тийм ч учраас аль болох зөөлөн материалтай хувцас өмсөхийг тэмүүлдэг. Харин хэт мэдрэг арьстай хүмүүс яг л чихмэл тоглоом мэт зөөлөн үстэй тод өнгийн хүрмээс сонголтоо хийвэл тохиромжтой. Эдгээр хүрэм харахад хүнд мэт боловч өмсөхөд маш хөнгөн.
Хувцас сонгохдоо хамгийн түрүүнд өнгөнд анхаарлаа хандуулах нь тодорхой. Энэ жилийн үндсэн өнгө бол улбар шар, хөх, улаан, хүрэн. Харин материалын тухайд хөвөн мэт зөөлөн үслэг болон хонины ноосон хүрэм трэнд болж байна. Чимэглэл багатай бөгөөд ханцуй болон хүзүүний хэсгээр бүчтэй эсвэл хүрэмтэйгээ ижил өнгийн товчтой байх аж.
Хямд үнэтэй хэрнээ ямар ч насны хүмүүс өмсөхөд тохиромжтойгоор олон сонголттой, баруунд ноёрхож буй хувцасны хэв шинжийг агуулсан хувцсыг “Еxclusive Mongolia”-гийн бүтээгдэхүүнээс харж болно. Энгийн, дэгжин энэхүү загварын гол чимэг бол ханцуй болон хүзүүний бүч.
Парисын загварын долоо хоногоор хонины үсэн хүрэм үнэхээр дэгжин харагдаж байв. Мэдээж хонины үс Монголд хамгийн тохиромжтой нь. Тиймээс дэгжин загварлаг хувцас урладаг “Michel and Аmazonka” энэ өвлийн трэнд хувцсандаа үүнийг шингээж өгсөн нь монголчуудын сонгох хувцасны нэгд зүй ёсоор тооцогдож байна.