Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах зорилготой “Нэхүүл” жагсаал 11.00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлсэн.
“Нэхүүл” хэмээн цагаан дээр хараар бичсэн бүчийг гар болон толгойдоо уяж, энгэртээ наасан 300 гаруй хүн Сүхбаатарын талбайгаас ордны баруун хаалга хүртэл алхан, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан ЖДҮХС-аас зээл авч хууль бус үйлдэл гаргасан гэх УИХ-ын гишүүд нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэхийг шаардлагаа хүргүүлсэн юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөний шаардлагыг хүлээн авсан бөгөөд энэ үеэр жагсагчид “М.Энхболд”, “УИХ-ыг тараа” хэмээн орилсоор байв.
Тэд шаардлагаа хүргүүлсний дараа ордныг бүтэн тойрч, Сүхбаатарын хөшөөний урд цугласан. Шаардлагынхаа хариуг яаралтай өг хэмээн цагаан хоолойгоор орилж, мөн л “УИХ-ыг тараа” хэмээн орилсоор байсан юм.
Жагсаалд Ард түмний онц зөвлөл, МоАХ нэгдсэн байсан бөгөөд "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөний төлөөлөл шаардах бичгээ гардуулах үеэрээ
“Бид нарыг тайван аятайхан амьдруулах ёстой хүмүүс чинь бидний мөнгийг ингэж зарцуулж байна шүү дээ. ЖДҮ-ийн зээл авах гээд чадаагүй олон хүний материал бидэнд байна. Үнэхээр үйлдвэрлэл явуулах гээд зээл авч чадахгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гээд ирж байна.
Бид энэ байдлыг тэвчиж чадахгүй учраас ярилцаж суугаад фэйсбүүкийн пэйж нээж, шторк хийсэн. Ингэхэд маш олон хүн нэгдсэн. Бид олуулаа шүү. Тиймээс бидний шаардах хуудасны хариуг маш хурдан өгөх хэрэгтэй байна. Бид яаралтай хариу өгөхгүй бол суулт хийнэ. Уучлал хүсэх нь ядарсан ард түмнээ доромжилж байгаатай адил учраас хүлээн авахгүй ” гэв.
Тэдний жагсаал хийх зөвшөөрөл өнөөдрийн 23.00 цаг хүртэл бөгөөд 12.30 цагийн үед тэд Сүхбаатарын хөшөөний урд эсгий дэвсэн сууж эхэлсэн юм.
Жагсаалд оролцож буй иргэн Наранбаатар
“Жижиг, дунд үйлдвэрлэлд ажилладаг хүн. Бидний хүсэж буй зээлийн хэмжээ 10-100 сая үүнийгээ дагаад 10-20 хүний ажлын байрыг бий болгодог. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээддээ авсан зээл нь хэдэн тэрбумаар яригдаж байна. Энэ их мөнгийг жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгосон бол маш олон үйлдвэрлэл хөгжиж, маш олон хүн ажлын байртай болох байсан. Тиймээс би залуу хүний хувьд өнөөдрийн жагсаалд нэгдэж байна. Бид уучлахгүй цахим жагсаалыг төлөөлж би ирсэн. Цахим жагсаалыг санаачилсан хүмүүсийн ихэнх нь гадаадад сурч байгаа учраас би тэднийг төлөөлөн ирсэн. Манай үйлдвэрлэл санхүүгийн шаардлага гарвал банкнаас өндөр хүүтэй зээл авдаг. Төрөөс дэмжлэг хэзээ ч авч байгаагүй” гэлээ.
Мөн Баянзүрх дүүргийн иргэн Амгаланбаатар “Хариуцлага тооцоосой гэж бодож жагсаалд ирсэн. Тодорхой хэмжээний хариуцлага тооцоосой гэж бодож байна” гэсэн юм.
Баянзүрх дүүргээс оролцож буй нэгэн иргэн цахим орчноос авсан мэдээлэлдээ үндэслэн өнөөдрийн жагсаалд нэгдэж буй бөгөөд хувийн бэлтгэлээ ханган суухад ч бэлэн ирсэн гэдгээ хэлж байв.
Жагсаалд оролцож буй хүмүүс дунд цэнхэр өнгийн тууз гарын булчиндаа уясан хүмүүс нэлээн харагдсан бөгөөд тэдний зарим нэгээс тодруулга авах гэсэн боловч өгөөгүй юм.
Жагсаалын фото сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.