gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Махыг “ОД” болгохоо хэзээ болих вэ

Эдийн засаг
2008-04-07
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-04-07
Махыг “ОД” болгохоо хэзээ болих вэ

Тааралдсан хүн бүр нөөцийн мах хаана худалдаж байгааг сураглаж, зарим нь хэдэн кг мах авахын тулд урт дараалалд удтал зогссон талаар ярина. Мөн гулууз гулуузаар нь авч болохгүй юм хэмээн халаглаж, ажлаа эрт тарсан нь махны дараалалд зогсож байна гэж ундууцна. Энэ мэтээр нөөцийн махыг тойрсон бухимдал газар авч, хямд үнээр мах авч борлуулах гэсэн зальтай нэгний арааны шүлсийг асгаруулсаар. Хэдийгээр нөөцийн махны “дайн”-д нийслэлчүүд зүдэрч байгаа ч азтай гэхэд болно. Учир нь хөдөө орон нутагт мах магнагт гарсан тул иргэд усан шөл залгилж сууна. Тэгээд ч хөдөөд нөөцийн хямд мах гэж байхгүй. Сүүлийн үед нөөцийн махыг захуудаар борлуулж байна гэх болов. Саяхан нэг танил маань “Нарантуул” захаас мах худалдан авч байгаад жижиглэж хуваасан нөөцийнх гэмээр мах борлуулж байхтай таарсан талаар ярилаа. Уг нь нөөцийн махыг гэрээ хийсэн цөөн тооны дэлгүүр, захаар л борлуулах учиртай. Энэ талаар сонсоод “Нарантуул” зах дээр очиход нөөцийн гэх хардлага төрүүлээд байгаа мах бараг дуусч байв.

Үнэндээ нөөцийн махнаас ялгагдах зүйл алга. Хөлдүү гулуузыг цахилгаан хөрөөгөөр хуваасан нь анзаарагдана. Бас хуучин мах гэдэг нь мэдэгдэх аж.  Үнийн хувьд 3200 төгрөг. Худалдагчаас махаа яагаад ястай нь жижиглэн хувааж борлуулж байгаа, нөөцийн мах юм биш үү гэж асуухад “Ингэж зарах нь амар байдаг юм. Тэгээд ч нөөцийн мах биш. Авбал ав” хэмээн ундууцангуй хэлэв.

Энэ талаар нөөцийн махны худалдагчдаас тодруулахад “Нөөцийн махыг гадуур худалдаалах боломжгүй. Учир нь бөөндөж зарахгүй байгаа. Мөн тамга тэмдэгтэй” гэв. Нөөцийн махыг 10-аас дээш кг-аар борлуулахгүй байгаа. Гэхдээ энэ нь гадуур дамлагдан зарагдахаас сэргийлэх хангалттай арга хэмжээ биш бололтой. Учир нь өдөрт 10 кг мах худалдаж аваад, үүнийгээ зах дээр 3200 төгрөгөөр борлууллаа гэхэд 10 орчим мянган төгрөгийн унацтай байгаа юм. Тэгэхээр энэ ашигтай бизнест азаа соригчдын нэг нь “Нарантуул” зах дээр мах борлуулж байгаа дээрх нөхөр байх магадлалтай. Тэгээд ч гулууз махан дээр нэг л тамга дарж байгаа болохоор ундааны бөглөөн чинээ тамганы дартстай хэсгийг огтлоод авахад л нотлох баримт үгүй болно.

Иргэдийг шаналгаж буй бас нэг зүйл нь нөөцийн мах авахаар урт дараалалд зогсох. Дээхэн үед иргэд картын бараанд дугаарладаг байсан шиг нөөцийн мах худалдаж авахаар дараалалд  зогсох нь дээрхээс ялгагдах зүйл алга. Өглөө маханд явсан хүн үдийн  алдад гэрийн бараа харж байна. Хэрэв гэрт нь тэтгэврийн насны эсвэл ажилгүй хүн байхгүй л бол нөөцийн мах иднэ гэж мөрөөдөх ч хэрэггүй. Дээрээс нь дэлгүүрүүдэд нөөцийн махыг хязгаартай хуваарилж байгаагаас орой болоход мах дуусч өдөржин дараалалд зогссон зарим иргэний уурыг бардаг аж. Анх 150 гаруй цэгээр нөөцийн мах борлуулах талаар ярьж байсан. Гэвч үнийн санал дээр тохиролцохгүй байгаа. Хэрэв дээрх бүх цэгээр нөөцийн мах зарах юм бол долдугаар сар хүрэлгүй дуусах шинжтэй байна.

Нөөцийн махны чанар тааруу байгаа талаар иргэд гомдоллох болов. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Батхүү “Өдөржин зогссоны хүчинд гурван кг мах авлаа. Амт шимтийн хувьд зах дээр байгаа нойтон махыг гүйцэхгүй юм. Шөл сайн гарахгүй байна. Гэлээ ч хямд үнэтэйд нь баярлаж сууна даа “ гэв.

Жил бүрийн хавар махны үнийн өсөлтийг намжаах гэж нөөцийн мах борлуулдаг. Гэвч энэ нь иргэдэд багагүй дарамт, чиргэдэл авчирсны эцэст бор ходоодыг нь баярлуулдаг нь нууц биш. Таван хошуу малаа өргөн уудам нутагтаа багтаах аргагүй болоод байгаа манай улсад мах яагаад “од” болдгийн нууцыг холбогдох эрх мэдэлтнүүд ололгүй “хуйхаа маажиж” суугаа гэхэд хатуудахгүй. Ямар ч байсан малчнаас хэрэглэгч хүртлээ олон хүний гар дамждаг тул үнэ хөөрөгдөх шалтгаан болдог гэдгийг гадарладаг. Гэвч энэ талаар дорвитой ажил хийсэн нь үгүй. Мах үнэд орохын хэрээр малчид хагартлаа баяждаг хэмээн иргэд ойлгодог. Тэгвэл Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтний саяхан хийсэн судалгаагаар малчид малаа зараад олигтой ашиг олдоггүй бөгөөд нийт малчдын 80 орчим хувь нь хоолоо залгуулах төдий орлого олдог хэмээн гарчээ. Тэгэхээр махны үнэ нэмэгдэхэд хэнд ашигтай байдаг нь эргэлзээтэй хэвээр. Өөрөөр хэлбэл, махны үнэ нэмэгдэхийн хэрээр малчдад ашигтай байх ёстой атал харин ч эсрэгээрээ махны үнэ нь бусад бараа бүтээгдэхүүнд нөлөөлж малчдад улам дарамт болж байна.

Харин муу л юм болбол хойд хар овоохой гэгчээр хот, хөдөө хоёрын хооронд наймаа панз эргүүлдэг хэдэн нөхдөө хардахаас өөр аргагүй боллоо. Гэвч эдгээр наймаачид хагартлаа баяжсан уу гэвэл үгүй. Учир нь талын нэг тарсан айл айлаас очиж мал худалдаж авах, зарим нь зарахгүй бол өөр айл руу явах зэргээр шатахуунд багагүй мөнгө зарлагаддаг аж. Мөн малаа нядлуулах хүнд хөлс төлөх, хот руу оруулж ирэхэд байцаагчдад таван “цаас” атгуулах зэргээр зарлага мундахгүй. Эцэст нь энэ бүхнийг махны үнэ дээр нэмж олж авна.

Тэгэхээр энэ бүхнээс анзаарахад мах борлуулахад төрийн зохицуулалт дутагдаж буй нь мэдрэгдэнэ. Харин Хөдөө, аж ахуйн яам энэ талаар ямар ажил хийсэн бэ. Уг нь өнгөрсөн жил хөдөө орон нутгаас оруулж ирсэн махыг шинжилгээнд хамруулдаг нэгдсэн системтэй болох талаар ярьж байсан ч биелэлээ олоогүй. Хэрэв малчдаас малыг нь  авч хот суурин газар борлуулах нэгдсэн системтэй болсноор шат дамжлага цөөрч үүнд урсах хөрөнгө хэмнэгдэх боломжтой. Ядаж л эрүү ахуйн талаар санаа зовохгүй болно. Жил бүр олон байгууллагыг татвараас чөлөөлж төрийн халаасыг нэмгэлсээр байх нь хэр оновчтой шийд вэ. Харин үүний оронд тал дүүрэн малаа хэрхэн “эргэлтэд” оруулах талаар толгойгоо гашилгаж суувал сайн сан.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан