Манай улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсөж 2.35 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зах зээлийн үнэлгээг 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 8.4 хувьтай тэнцэж байсан бол тайлант хугацаанд 0.9 пунктээр өсчээ.
Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани энэ зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. ТОП-20 индекс өмнөх оны мөн үеээс 10.5 хувиар өсчээ.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан гуравдугаар улиралд нийт 106.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс
- МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 30.4 тэрбум төгрөгийн,
- Хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44.7 тэрбум төгрөгийн хувьцаа,
- 30.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас,
- Компанийн 631.6 сая төгрөгийн бонд,
- МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 279.6 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна гэж СЗХ-ноос мэдээллээ.