- Уншигчаас илгээсэн аян замын тэмдэглэлийг толилуулж байна -
Торгоны замаар аялах мөрөөдлөө биелүүлэх, шинэ аяллын маршрут гаргахаар Узбекистан Казахстанаар аялав. Социализм задран унаснаар эдгээр улсууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн юм.
НЭГ. ЭРТНИЙ ХОРЕЗМЫН НИЙСЛЭЛ ХИВА
Нийслэл Ташкентаас 1000 км зайд, Туркменистан Улстай Амударъя мөрнөөр зааглагдан орших энэ эртний хот хүн төрөлхтний соёлын өвд багтдаг. Эртний хот нь тэр чигээрээ л музей гэсэн үг. Тэнгэрийн доорх задгай музей. Торгоны зам дагуу, анхны хэв шинжээ хадгалан үлдсэн цөөхөн хотын нэг энэ алслагдсан сууринд ердөө 50 мянган хүн амьдардаг. Хуучин хотдоо бүр 300 орчим айл амьдардаг гэх.
НТ-ын IV зууны үед энэ хот байсныг археологийн олдворууд нотолдог бөгөөд чухам энэ хотод аянчин жинчид буудалладаг, алжаал ядаргаагаа тайлдаг байжээ. Тэр үеэс Хива Персийн эзэнт улсад хамаарч, зороастризмын шашин шүтдэг байсан гэнэ. Энэ бүхэн нь барилга байгууламжийн чимэглэл, архитектурт тод тусгалаа олжээ.
НТ VII зууны үеэс исламын шашин хүчтэй дэлгэрчээ. IX-X зууны үед шашны сургууль (медресе) олноор нээгдсэн төдийгүй одон орон, математик, анагаах ухаан гэх мэт шинжлэх ухаан хүчтэй хөгжжээ. Тухайлбал, Хорезмын шах Мамуны нэрэмжит Хорезмын академи гэхэд 1000 жилийнхээ ойг 2004 онд ЮНЕСКО-гийн ивээл дор тэмдэглэсэн юм. Сонирхуулахад Мухаммед Аль Хорезм буюу Хорезмийн Мухаммед гэх эрдэмтэн алгебрын үндэслэгч төдийгүй алгоритм (алхоризм) гэдэг үг ч энэ агуу хүний нэрнээс үүсэлтэй ажээ.
1221 онд Чингисийн арми Самарканд, Бухарыг эзэлсний дараа энэ хавийг эзлэхээр ирээд бүтэн жил хэрэмний гадаа отжээ. Сүүлдээ Амударъя мөрний үерийн хамгаалалтыг сэт татаж, усанд живүүлж уг хотыг газрын хөрснөөс бараг арчсан гэж хөтөч тайлбарлав. Үүний дараа Амир Тимур буюу бидний мэдэх Доголон Төмөр хаан ийшээгээ таван удаа довтлоод 1388 онд л Хорезм нутгийг байлдан дагуулж чадсан байна.
Хива (зөв дуудлага нь Хийва) хотын нэр нь Хейвак буюу "амттай ус" гэсэн утгатай үгнээс гаралтай ба уг худаг хотын хэрэм Ичан Калагийн дотор, баруун хойно бий. Ичан Калагийн нийт талбай 30 га, тэгш өнцөгт хэлбэртэй, дөрвөн хаалгатай. Хэрэмний өндөр 8-10 метр, шавар сүрлээр зуурч барьсан ба модон тулгуурыг хөндлөн сүлбэж хүчитгэсэн байна. Зүүн хаалганаас хойд хаалга хүртэл хэрмэн дээгүүр явж болно.
Баруун хаалгыг Ата Дарваза (Эцгийн хаалга) гэх ба жуулчид албан ёсоор энэ хаалгаар орж Куня Арк (Хуучин цайз) руу орно. Эрт цагт баян, эрх мэдэлтэй хүмүүс л энэ хаалгаар ордог байжээ. Энд мөн жуулчид тасалбар авах ёстой. Хойд хаалга-Бахча Дарваза нь энгийн хүмүүст зориулсан ба 30 км-т байх Ургенч хотоос ирэх унаа тэрэг энд зогсдог. Зүүн хаалга Палван Дарваза нь Амударъя мөрөн рүү гардаг, мөн хотын иргэд мөргөдөг исламын сүм рүү очиж болно. Гэхдээ тэр сүмд нь зөвхөн эрчүүд л мөргөх боломжтой гэх юм билээ. Урд хаалга Таш Дарвазагийнгадна төмөр замын буудал шинээр барьж байсан, ирэх оны нэгдүгээр сар гэхэд Бухартай холбосон хурдны галт тэрэг явж эхэлнэ гэж буудлын эзэн хэлж байв.
Хотыг бүхэлд нь харъяа гэвэл Ислам Ходжа цамхаг дээр гарч харж болно. Хивагийн гол визир (ерөнхий сайдтай дүйцэх албан тушаал) Ислам Ходжагийн тушаалаар 1908-1910 оны хооронд Бухарын Калян цамхгаас давах гэж исламын уран барилгын дэг жаягаар барьсан 45 метр өндөр байгууламж юм. Дээшлэх тусам улам нарийсах энэ цамхаг өөд авирахад зарим үедээ дөрвөн хөллөх ч хэрэг гарч байв. Ийшээ гарсан хүмүүсийн хөл маргааш нь нэлээд хөндүүр болдог юм билээ.
Үүний дараагийн Хивад байх хамгийн содон барилга нь Мухамед Амин ханы цамхаг буюу Кальта Минор (Ахархан цамхаг) гэх бүхэлдээ исламын уран барилгын маш сонирхолтой байгууламж болно. Энд Хивагийн үндсэн өнгө болох хөх, цэнхэр, номин ногоон өнгийн шаазан плитагаар бүхэлд нь чимэглэжээ.
Ахархан гэж нэрлэсэн нь дуусгаагүй хаяснаас үүдэлтэй. Өндөр нь 120 метр хүрэх ёстой байсан энэ цамхаг Амин хан дайнд алагдсанаар 29 дэх метр дээрээ зогсжээ. Энэ цамхаг Хивагийн хаан Мухамед Амин ханы медресе байгууламжийн нэг хэсэг юм. Уг сургуулийг 1851-1854 онд барьж, 260 сурагч суралцдаг шашны томоохон сургууль байжээ. Одоо энд Дорнын Од (Orient Star) зочид буудал байрладаг. Хэн ч дотор нь орж үзэж болно. Сийлбэр нь тааз, хана хаа сайгүй. Хүзүүгээ хөштөл харах боломжтой.
Ер нь Хивагийн барилга байгууламжийн хаалга, тулгуур багана, бүр ресторан, уушийн газрын хаалга, багана бүр нь ганча гэж нэрлэгддэг битүү модон сийлбэртэй.
Таш Хаули буюу Хивагийн хааны ордон 19-р зуунд баригдсан ба нэрийг нь орчуулбал “чулуун эдлэн” гэсэн утгатай аж. Гурван хэсгээс бүрдэх уг байгууламжийн хэсэг бүр өөрийн гэсэн жижиг эдэлбэр газартай. Архитектурын хувьд хивагийн сууц байшингийн шийдэл, хөдөөгийн эдлэнгийн зохион байгуулалтыг өргөн ашиглажээ. Өөрийнх нь унтлагын өрөө, дөрвөн хатных нь өрөө, эсрэг талд нь татвар эмсийн өрөө (айван) бүгд ар талдаа задгай талбайтай, тэр нь хойд зүг рүү харсан тул гаслам халуунд ч сэрүүн байж чаддаг байж.
Хорезмын хааны хэрэг эрхлэх газар болох Куня Аркын чимэглэл, сийлбэр бүр ч гайхамшигтай. Уг байгууламжийн эсрэг талд байх бунхан сүмд ороход манаач өвөө өөрөө дагуулан явж нэг нэгэнгүй сайхан тайлбарлаж, бүр хааны бунхан руугаа хүртэл дагуулж оров. Өвөө социализмын үед багш хийж явсан, Монголын тухай сайн мэдэж, "анх удаа Чингисийн ач охиныг харж байна" гээд хүүгээ дуудаж зургаа даруулав. Ер нь Монголоос ирсэн гэхээр Узбекистанд ихэд сонирхож амьдрал ямар байгаа тухай, Чингис хааны бунхныг олсон эсэх тухай их асууж байлаа.
Хивагийн хамгийн гоё газар нь Жума сүм юм. Нийт 213 сийлбэртэй модон багана нь хорезмын урчуудын ур ухаан, гарын дүйг тод томруунаар илэрхийлнэ. Энэ сүмийн тухай анх 10-р зууны үеийн Хорезм ирсэн араб газар зүйч Аль Макаддасигийн тэмдэглэлд дурдагдсан байдаг аж. Олон удаа нурж, дахин барьж байгуулсаар өнөөдрийн байдлаар 5000 хүн зэрэг мөргөл үйлдэх боломжтой 55м харьцах 46м хэмжээтэй энэ байгууламжийн хамгийн эртний багана нь 10, 11-р зуунд хамаарах бол дөрвөн ширхэг баганыг тэр үед хамаарах өөр барилгаас авчирсан гэнэ. Гадаад улсаас тусгайлан авчирсан ч бий гэх.
Хорезм гэдэг үг нь хор –нар, езм/азм-газар гэсэн утгатай, жилийн 270 хоногт нь нартай байдаг энэ нутаг Амударъяа мөрнөөрөө тэжээгдэн жимс, ногоо элбэгтэй, мярнуусан хонь гэж бидний нэрлэдэг каракуль үүлдрийн хонь ихтэй, хөвөнгийн тариалал эрхэлдэг аж.
Узбек айлын сууц нь ар талдаа жижиг ч хамаагүй задгай хэсэгтэй. Эндээ бүгд цуглан модон нааран дээр хоол ундаа идэж, цайлна, бас тандыр буюу газарт суулгасан том тогоонд хоолоо хийнэ. "Өөрөө сүүдэрт нь суухгүйгээ мэдэвч дараа үедээ зориулж мод тарихыг л хөгжил гэнэ" гэдэг үгний утгыг энэ улсад аялж явахдаа би бүрэн дүүрэн ойлгов. Учир нь энэ хэсгийнхээ голд жимсний мод тарьсан байх ба айлын эзний өвөө нь, бүр өвөг аав нь тарьсан мод гэж тайлбарлаж байсан юм.
Тэмдэглэлийг хөтөлсөн Алтан Алим /Жич: Та твиттер хуудастай нь ЭНД ДАРЖ нэгдэх боломжтой/