Авто машины тэргүүн ангилалын уралдаан Формула 1 ДАШТ-ий 2020 оны хуваарьт нэгэн шинэ гранпри багтсан нь Вьетнамын гранпри юм. Уралдааны зохион байгуулагчид өнгөрсөн долоо хоногт Ханой хотын хүсэлтийг батлаж, 2020 оны ДАШТ-ээс эхлэн Ази тивд шинэ гранпри явагдах болсныг зарласан билээ.
Сүүлийн жилүүдэд Сингапур, Малайз зэрэг зүүн өмнөд Азийн уралдаанууд тасалбар борлуулалт тааруу байгаа аж. Энэ нь ДАШТ-ийг зохион байгуулагчдад зүүн өмнөд Азиас шинэ зах зээл хайх ажлыг бий болгож, улмаар Ханой хотын хүсэлтийг хүлээн авсан аж.
Анх 2017 оноос эхлэн Ханой хот ДАШТ-ийг хүлээн авах хүсэлтээ өгсөн бөгөөд гудамжны тойрог замд гранприг зохион байгуулах төлөвлөгөөг гаргаад байгаа юм. Гэхдээ замын нарийвчилсан мэдээлэл ил болоогүй байгаа ба энэ долоо хоногт Ханойн гудамжны тойрог зам ямар урттай, хэдэн эргэлттэй байх зэрэг мэдээлэлүүд олон нийтэд ил болох гэнэ.
Сонирхуулахад 8 орчим сая хүн амтай Ханой хотын төв гудамжаар өдөрт хэдэн зуун мянгаар тоологдох мотоцикл зорчдог аж.
Г.Баярмөнх