gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Харанга"-ын Чука "Эр хүн" дууныхаа клипний нээлтийг Хүннү Моллд хийлээ

А.Мишээл
Соёл урлаг
2018-11-04
0
Twitter logo

Харанга хамтлагийн аргил гитарчин, дуучин, продюсер, МУУГЗ Ц.Чулуунбатын “Амьдралын бэлэг” цомгийн “Эр хүн” дууны клипний нээлт Хүннү Молл худалдааны төвд арваннэгдүгээр сарын 3-ны бямба гарагт боллоо.

Нийслэлчүүдийнхээ амралтын өдөрт гэнэтийн бэлэг болж тэрээр энэхүү цоо шинэхэн клипээ олон нийтэд үзүүлсэн юм. Яруу найрагч Л.Мөнхжаргалын шүлгээр бүтсэн “Эр хүн” дууны клипийг Хүннү Молл худалдааны төв дэмжин G-Entertainment-ийн хамт олон хийж, тус студийн найруулагч н.Тэмүүлэн найруулжээ.

Тус арга хэмжээг продюсер М.Болд /Томоо/ зохион байгуулж жүжигчин Б.Ууганбаяр хөтлөн явуулсан юм.  Клипнийхээ санааг өнгөрсөн зун олсон гэнэ. Энэ талаар G-Entertainment-ын захирал Н.Ганболд “Оюу Толгойд хийсэн урлагийн тоглолтын үеэр “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонгоор шагнуулсан аж. Энэ сайхан үйл явдалд зориулж тэнд байсан манай урлагийн бригадынхан бяцхан хэмжээний баяр тэмдэглэж, Чука ах 40 гаруй жил нөхөрлөж яваа найздаа зориулаад “Эр хүн” дуугаа дуулж өгчээ.

Энэ дууг сонсоод клип хийх саналыг тавьсан. Жүжигчин Б.Ууганбаяр ч клипний нээлтийг хөтөлж өгье гэж тохиролцсон юм. Ингээд энэ клип бүтэж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэж нээлтийн үеэр ярьжээ.

Найруулагч н.Тэмүүлэн энэхүү дууг сонсоход “Эр хүний замын хүзүү урт” гэдэг үг бодогдож эр хүн урт, бартаатай замыг алдаа оноотой нь, унаж, босож туулж ирсэн гэсэн санаа төрсөн байна. Ингээд клипний зураг авалтын үеэр Ц.Чулуунбат Хар зүрхний хөх нуур орчмоор барагцаагаар 25 км  алхсан гэнэ.  Мөн зураг авалтад ашигласан ухнын толгой Чука ах хээрээс олж клипэндээ оруулж улмаар G-Entertainment-ын хоймрыг одоо чимж байгааг тус студийнхэн дуулгалаа.

Хүннү Молл худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд амралтын өдрөө дуутай хууртай, халуун дотно өнгөрүүлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан