“АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ” ХЭРЭГЖИХ ЦАГ ЮУ, ЮУГҮЙ ХАЯАНД ИРЖЭЭ
Азийг өсөлтийн өлгий гэдэг нь учиртай. Энэ бүс нутагт дэлхийн 10 том эдийн засгийн дөрөв нь оршиж, манай гарагийн хүн амын 25, эрчим хүчний хэрэглээний 30 хувь төвлөрч байна.
Тиймээс эрэлт хэрэглээ, өсөлт хөгжлийн зангилаа болсон Азиас ашиг хүртэхээр улс орнууд зорьж байгаа юм. 2036 он гэхэд Зүүн азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ 100 гигаваттад хүрнэ. Энэ эрэлтийг хэрхэн хангах нь өнөөг хүртэл асуултын тэмдэг хэвээр байна. Азийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг БНХАУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг эдийн засгийн бар, луунууд нь бүрдүүлдэг.
Тиймээс эрчим хүчний томоохон хэрэглэгчдийг хэлхэж, аварга сүлжээ байгуулах санаачилгыг одоогоос долоон жилийн өмнө Японы бизнес эрхлэгчид гаргасан байна. Тэгвэл одоогоос хэдэн жилийн өмнө супер мөрөөдөл төдий байсан уг сүлжээ эдүгээ судалгаа, тооцоонд суурилсан төсөл, төлөвлөгөо болоод байна.
Өөрөөр хэлбэл, “Азийн супер сүлжээ” хэрэгжих цаг юу, юугүй хаяанд иржээ. Азийн хөгжлийн банк “Азийн супер сүлжээ” санаачилгын судалгааг голлон хийж байна.
Тус банкнаас танилцуулсан урьдчилсан үр дүнгээс дурдахад Монголын газар нутгийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станц барих боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
Үүнээс эрчим хүчний нөөц сайн буюу салхины хурд найман метр секундээс дээш, нарны тусгал ихтэй бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг багтсан байна. Монгол улс 3-4 үе шат туулан супер сүлжээнд нэгдэх зураглал боловсруулсан.
2020-2036 он хүртэл хэрэгжих энэ төслийн үр дүнд манай улсын эрчим хүчний хүчин чадал 100 гигаваттад хүрч, эрчим хүч экспортлох боломж бүрдэнэ. Хэрэв Монгол улс эрчим хүчээ Япон, БНСУ руу экспортолбол эдгээр оронд сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсвэр барьснаас илүү хямд, ашигтай байна гэсэн тооцоо гарсан байна.
Мөн энэ том төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 2026 он гэхэд 7-9 тэрбум ам.долларын санхүүжилт нэхнэ гэж тооцжээ.
Төслийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд эрчим хүчний хамгийн дэвшилтэт технологи ашиглах шаардлагатай. Ялангуяа, эрчим хүч дамжуулах технологид анхаарах нь зүйтэй хэмээн Азийн хөгжлийн банкны шинжээчид дүгнэсэн байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард болсон дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ уг санаачилгыг урагшлуулахыг уриалан, Монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн.
Ерөнхийлөгчийн энэ байр суурь томоохон түлхэц болсныг уг төслийн оролцогчид онцолж байна. Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ огцом өсөх нь аль эртнээс тодорхой болсон. Тиймээс Австрали зэрэг орнууд Зүүн өмнөд Ази руу цахилгаан эрчим хүчний шугам далайгаар татаж, худалдахаар зорьж байгаа аж.
Тэгвэл Азийн төвд оршдог, сэргээгдэх эрчим хүчний арвин баялагтай Монгол улс энэ өрсөлдөөнөөс хоцорч болохгүй хэмээн мэргэжлтнүүд үзэж байгаа юм. Японы Softbank группийн тооцоогоор Зүүн Хойд Азийн орнуудын эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй.
Энэ бүс нутагт нефть ба цахилгаан эрчим хүчний эрэлт хоёр дахин, байгалийн хийн эрэлт гурав дахин өсөх тооцоо гарчээ. Ингэснээр 2020 он гэхэд азид нэг их наяд хүртэлх ам.долларын эрчим хүчний зах зээл үүсэх тооцоотой байна. Энэ том зах зээлд гол тоглогч болох түүхэн боломжийг Монгол улсад “Азийн супер сүлжээ” төсөл олгож байгааг салбарынхан онцолж байна.
БАЙР СУУРЬ
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
“Азийн супер сүлжээ”-г эхлүүлэхэд үнийн зөрүүтэй байдлыг нэгтгэх нь чухал. Үүний тулд Монгол Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Учир нь тус хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заасан нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа юм.
Тодруулбал, манай улс нарны эрчим хүчний нэг кВт-ийн үнэ 15 цент, салхиныхыг 9.5 цент гэж заасан. Гэтэл бусад улс оронд үнэ хэд дахин хямд болжээ. Үнийг хатуу тогтоохын оронд тендер зарлах замаар өрсөлдөөн бий болгох нь үнэ бууруулахад түлхэц болно.
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн зохицуулагч Б.Бямбасайхан
Дэлхийн улс орнуудын өмнө хүссэн хүсээгүй эрчим хүчнийхээ хэрэглээг байгаль орчинд илүү ээлтэй болгож, нүүрсхүчлийн хийг багасгах зайлшгүй шаардлага тулгарчихсан.
Тэгэхээр бүс нутаг дамнасан эрчим хүчний худалдаа ирээдүйд биеллээ олох нь ойлгомжтой. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллага зөвхөн бүс нутаг төдийгүй 2030 оноос дэлхийг хамарсан эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгохоор зорьж байна. Эрчим хүч, орчин үеийн дамжуулах шугам бүхий сүлжээ байгуулахаар зорьж байхад Монгол улс ч энэ урсгалаас хоцорч болохгүй.
“Монхорус интернэшнл”-ийн Эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагва
“Азийн супер сүлжээ” төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Монголд хийж байгаа. Энэ нь санхүүжилт орж ирэх боломж нээгдэж буйг илтгэнэ. ТЭЗҮ ирэх жилийн эхээр дуусах болов уу.
Уг сүлжээнд оролцогч улс орны төрийн болон төрийн бус томоохон компаниуд хамтран ажиллахаар эхнээсээ санамж бичиг зурж эхэлсэн. Тухайлбал, БНСУ-аас Хятад руу далай доогуур татах кабель шугамын ажлын нарийвчилсан зураглалыг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. 2023 он гэхэд Хятад, Монгол, Япон, БНСУ хэдийн эрчим хүчний сүлжээнд холбогдчихсон байх болов уу.