Сэлэнгэ аймгийн үдэлт, гарах хаалга болох Сүхбаатар самбарын орчимд "Аялал жуулчлалын мэдээллийн цэг" ашиглалтад оржээ.
Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдөр болсон байна. Тус үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт, хөтөлбөрийн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг болон иргэний нийгэм, жижиг дунд үйлвэрлэгчдийн холбооны удирдлагууд, төлөөлөл оролцжээ.
Энэхүү мэдээллийн цэг нь аймгийн Засаг даргын санаачлагаар ЭТИС хөтөлбөр болон аймгийн Засаг даргын хамтарсан санхүүжилтээр баригдсан байна. Аялал жуулчлалын цэгээр дамжуулан гуравдугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд дотоод, гадаадын аялагч амрагчдад аймгийнхаа тухай, амралтын газруудын талаар мэдээлэл өгөх цаашлаад Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалах зорилготой аж.
Сэлэнгэ аймаг нь аялал жуулчлал хөгжих бүх талын боломжтой. Тухайлбал түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар нутаг олонтой, дэд бүтэц холбоо харилцаа бүрэн хөгжсөн аймаг юм.
Иймээс зорин ирсэн хэн бүхэнд үүд хаалга нээлттэй бөгөөд уг цэгээс Сэлэнгэ аймгийн тухай мэдээллийг бүрэн авах боломж бүрдлээ. Тухайлбал хаана ямар амралт, хэр хол зайд байдаг, хэрхэн хүрэх, аль суманд ямар түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар байдаг талаар аяллын маршрутыг үзэж, сонгон аялах боломжтой. Мөн Сэлэнгэ нутгийн брэнд бүтээгдэхүүн, гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авч болох аж.