gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн оюуны өмчийн байгууллага утаагүй зуух, яндангийн патентын талаар лавлагаа өгнө

Э.Онон
Улс төр
2018-10-24
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри нар өчигдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэлээр ярилцлаа. Мөн жижиг дунд үйлдвэрт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах, залуучуудын санаачилга, инновацыг хэрхэн дэмжих, дэлхийн хэмжээнд патент авсан ижил төрлийн инноваци байгаа эсэхийг цаг алдалгүй мэдэх хүсэлт тавив.

Монгол Улсад сүүлийн хэдэн жил утаагүй зуух Засгийн газарт их хэмжээгээр нийлүүлсэн, одоо утаа шүүдэг яндан нийлүүлэх тухай яригдаж байна. Энэ мэт бүтээгдэхүүнийг олон улсад үр дүнг нь нотолж патент авсан тохиолдол байдаг эсэхийг мэдэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри Монгол Улстай бүхий л талаар хамтарч ажиллахдаа тааламжтай байна гэдгээ илэрхийлээд тус байгууллагын мэдээллийн сангаас дэлхийн хэмжээнд ямар инноваци патент авсан эсэх болон патент авах хүсэлт нь ямар шатанд явааг хэрхэн мэдэх тухай сургалт, оюуны өмчийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сургалтыг Монгол Улсад явуулахаар болов.

Дэлхийн инновацийн индексийн тайланд Монгол Улс 126 орноос суурь 80 үзүүлэлтийн дүнгээр 53 дугаарт оржээ.

Мөн Монгол Улсын оюуны өмчийн газартай хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсад оюуны өмчийн бүтээлийн бүртгэлийг автоматжуулсан зэрэг үр дүнтэй ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улстай холбогдох зарим мэдээллийг сонирхсон юм.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь оюуны өмч нь эдийн засгийг урагшлуулагч хүчирхэг хэрэглүүр гэж үздэг тухайгаа хэлж, Дэлхийн инновацийн индексийн тайланд Монгол Улс 126 орноос суурь 80 үзүүлэлтийн дүнгээр 53 дугаарт орсон талаар танилцуулсан юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн алба

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан