Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ иргэн Л.Золжаргалын эсрэг шүүхэд гомдол гарган, ялалт байгуулжээ.
Иргэн Л.Золжаргал тавдугаар сарын 4-ний өдөр дараах постыг нүүр номонд оруулсан байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн төвд тус аймгийн 15 сумын 300 орчим дарга “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага” нэгдсэн зөвлөгөөнд оролцсон байна. Засаг дарга тавдугаар сарын 9-нд цагдаад хандан, иргэн Л.Золжаргалын эсрэг нэхэмжлэл гаргаж, цахим орчинд нэр төрд нь халдсан гэжээ. Иргэн Л.Золжаргал дээрх зурагт улаанаар хүрээлсэн сэтгэгдлээ устган, залруулга гаргах ёстой гэж үзсэн байна.
Засаг дарга О.Бат-Эрдэнэ "Дээрх зургийг нийгмийн сүлжээнд хуваалцсаных нь төлөө театрын менежерийг өрөөндөө дуудаж, загнасан мэтээр Л.Золжаргал намайг гүтгэсэн. Би хэнийг ч загнаагүй, дарамтлаагүй. Л.Золжаргалын бичсэн сэтгэгдэл намайг шүүмж хүлээж авдаггүй, дарангуйлагч мэтээр буруу ойлгуулсан" гэсэн юм.
Ингээд Аймгийн Цагдаагийн газар Засаг дарга О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн аваад, Зөрчлийн тухай хуулийн дагуу Л.Золжаргалд 2 сая төгрөгийн торгууль ногдуулж, шийтгэх хуудас үйлдсэн байна. Харин Л.Золжаргал торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүх Л.Золжаргалын талд маргааныг шийдвэрлэсэн ч Давж заалдах шатны шүүхээс долдугаар сарын 9-нд шийдвэр гаргаж, иргэн Л.Золжаргалд 2 сая төгрөг төлөхийг үүрэг болгожээ.
Мөн тус аймгийн цагдаагийн газраас тавдугаар сард гаргасан, өмнөх шийтгэх хуудсыг нь хүчингүй болгосныг эсэргүүцэн, шүүхэд давхар гомдол гаргажээ.
Эдгээрт үндэслэн Давж заалдах шатны шүүхээс энэ сарын 25-ны дотор хоёр сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна.
Бид иргэн Л.Золжаргалтай утсаар холбогдоход “Би иргэн хүний хувьд дээрх постыг нүүр номондоо оруулсан. Ямар нэг улс төрийн зорилго агуулаагүй. Хэн нэгний нэр төрд халдах гээгүй.
Цагдаа нар камер шүүн, зөвлөгөөн болсны дараа их хэмжээний хог хураасныг баримтаар нотолсон. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хогоо хаясан удирдлагуудад хариуцлага тооцох байтал миний эсрэг нэхэмжлэл гаргасан. Надад хоёр сая төгрөг төлөхөд хүнд байна. Зөрчлийн хэрэг учраас Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцдэггүй юм байна. Би Хүний эрхийн үндэсний комисст хандана.
Давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Д.Цэвэлмаа нарын өргөдөл цэг тэмдгийн зөрүүгүй ижилхэн байсанд их гайхсан. Засаг дарга цагдаагийн албан хаагчид нөлөөлсөн байж болзошгүй. Засаг даргын өрөөнөөс Тамгын газрын дарга нь театрын менежер рүү залган дуудсан юм билээ. Гэвч театрын менежер нүүр номондоо оруулсан постоо устгачихсан. Би үзэл бодлоо л илэрхийлсэн” гэв.
Харин Засаг дарга О.Бат-Эрдэнэ "Давж заалдах шатны шүүхээс намайг буруугүй гэж тогтоосон" гэсэн юм.