gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхэд төрсөн даруйд РЕГИСТРИЙН ДУГААРЫГ төрөх эмнэлгээс олгоно

Б.Сондор
Нийгэм
2018-10-18
0
Twitter logo

Улс бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага нь төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтөлж эхэллээ.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн 7 төрөх эмнэлэгт дээрх ажлыг эхлүүлсэн бол 11 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Улсын хэмжээнд энэхүү системийг нэвтрүүлснээр:

1. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах зорилгоор хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбох, хүн амын ердийн хөдөлгөөний талаарх тоо мэдээг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж, олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох;

2. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээг авах;

3. “Нэг иргэн - нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл харилцан солилцох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрсний, нас барсны бүртгэлийг цахимаар бүртгэх зэрэг олон чухал ач холбогдолтой.

Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийн хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 50, 85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулж тогтвортой байдлыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ, Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг тус тус дэвшүүлжээ.

Дээрх хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд 2016 оны Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан билээ.

Хамтран ажиллах санамж бичиг, хамтын ажиллагааны үр дүнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.  

Эх сурвалж: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан