Ромын Пап лам Францис ирэх хавар Хойд Солонгост айлчлах талаар сонссон тухай ардчилсан намын дарга Лий Хае-Чан өнөөдөр мэдээлжээ. Тэрбээр мэдээллийн эх сурвалжийг тодорхой дурдаагүй байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгт энх тайвныг бий болгох бэлэг тэмдэг болгон Ромын Пап лам Францисийг Пхеньянд айлчлахыг өнгөрсөн долоо хоногт уриад байсан билээ.
Ким Жон Ун өнгөрсөн сард Мүүн Жэ Интэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ромын Пап ламтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Ватиканд айлчлах үеэрээ Ромын Пап ламд урилгыг дамжуулан өгөх аж.
Кимийн эцэг Ким Жон Ил өмнө нь Францисийг урьж байсан ч уулзалт биелэлээ олоогүй юм.
Эх сурвалж: Yonhap news