Т.Намуунболор
- Охидын үзлэгийн үр дүнгээс болж амиа хорлох, сургууль завсарлах, ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлтэй
- Охид заавал онгон байх ёстой, нөхөртөө охин биеэ өгөх ёстой гэсэн хандлага байгаа нь эцгийн эрхт ёсны тогтолцоо, ялгаварлан гадуурхалтыг харуулж байна
- Охидын үзлэг буюу онгон эсэхийг шалгах тестийг олон улсад төрөөс охидоо хүчиндэж буй хэлбэр гэж үздэг
- Өсвөр насныханы дунд үр хөндөлт, БЗХӨ өссөн байна. Энэ нь тэдэнд ээлтэй тусламж үйлчилгээ хүртээмжгүй , өсвөр үеийнхэн өөрсдөө болон эцэг эх, асран хамгаалагч нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй байгааг илтгэж байна
- Өсвөр насны охидын 90 хувь нь БЗХӨ-ийн талаар сонссон боловч халдварлах замууд болон халдвараас сэргийлэх хамгаалах аргуудын талаар ердөө 12 хувь нь анхан шатны ойлголттой байна
Манай улсад охид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй асуудлын нэг нь охидын үзлэг юм.
Өдгөө охидын үзлэг хийдэг 20 гаруй орон бий бөгөөд манай улс түүнд багтаж буй юм.
Охидын үзлэг хийх нь өсвөр насны охидыг хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, далд байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг илрүүлж тусламж үзүүлэхэд чухал ач холбогдолтой гэх шалтгаанаар ерөнхий боловсролын сургуулиуд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан охидын үзлэг явуулсаар ирсэн.
Өдгөө охидын үзлэг хийдэг 20 гаруй орон бий бөгөөд манай улс түүнд багтаж буй юм. Хэдийгээр улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд охидын үзлэг хийлгэдэггүй ч энэ үзэгдэл түгээмэл хэвээр байна.
Манай улс охидын эрхийг хамгаалъя, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлье, таслан зогсооё гэж ярьдаг боловч шат шатандаа охид эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, дүр эсгэсэн хүний эрхийг тунхаглаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн комисс болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эрхийн хорооны 2018 оны хамтарсан мэдэгдэлд энэ төрлийн шинжилгээ, үзлэгийг sexist агуулгатай гэж тодорхойлон, цаашид хэрэгжүүлэхээ зогсоохыг уриалсан байдаг.
Хэрэв энэ төрлийн тестийг охид, эмэгтэйчүүдээс албадан болон сайн дураар авсан тохиолдолд НҮБ- ын “Хүний эрхийн конвенц”-ын хүний эрхийн нийтлэг үндэслэл, хүүхдийн эрх, бэлгийн чиг хандлага, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх, бие физиологийн онцлогтой холбоотой хувийн нууцад халдах зэрэг зүйл заалтуудыг хурцаар зөрчсөн гэж үздэг.
Түүгээр ч зогсохгүй НҮБ-аас манай улсын “Хүний эрхийн форум”-д хүргүүлсэн зөвлөмждөө “Ерөнхий боловсролын сургуулиуд охидын үзлэг нэрийн дор охидын эрх, аюулгүй байдалд бүдүүлгээр халдаж байгааг зогсоох хэрэгтэй” гэж зөвлөдөг.
Энэ асуудлын талаар жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр ажилладаг, “Хөөрхөн зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарьтай ярилцлаа.
-Манай улсад охидын үзлэгтэй холбоотой хүний эрхийн зөрчил ямар хэмжээнд байна вэ?
-Яг энэ асуудлын хүрээнд хийсэн өргөн цар хүрээ бүхий судалгаа одоогоор байхгүй. Гэхдээ 20-30 жилийн өмнө хийж байсан охидын үзлэгийг одоо ч дийлэнх сургууль дунд болон ахлах ангийн охидын дунд зохион байгуулж байна.
Суурь шалтгаантай нь биш өнгөц тоотой ажиллаж байгаа нь ажиглагдаж байна.
Охидын үзлэг хийдэг эмч мэргэжилтэн сургуулийн төлөөллүүд “сүүлийн жилүүдэд ихсээд байгаа хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна”, “бэлгийн харилцаанд эрт орох асуудлыг таслан зогсоож байна” гэх зүйлийг ярьдаг.
Энэ нь ч эргээд эцэг эхчүүдэд маш үр нөлөөтэй ажил мэт сонсогддог. Гэтэл энэ нь үзлэгт орж байгаа охидод ямар сэтгэгдэл төрүүлдэг, ямар үр дагавартай, учир шалтгаан зэрэг цаана нь байгаа асуудлуудыг харахгүйгээр хийж буй явцуу үйлдэл.
Суурь шалтгаантай нь биш өнгөц тоотой ажиллаж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд энэ нь үр дүнтэй бус, хүүхдийн сэтгэц, эрүүл мэндэд нөлөөлөхүйц асуудал болж байгаа талаар дуу хоолойгоо хүргэж байна.
-Өсвөр үеийнхний дунд жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин зэрэг асуудлууд нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Бэлгийн цогц боловсрол олгох, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой агуулга Эрүүл мэндийн хичээлд маш бага байдаг.
Чиний бие бол чиний л бие. Хэрвээ хувийн орон зайд нь халдвал чи яах хэрэгтэй вэ” гэх зэргээр сургалт ордог.
Энэ хичээлийг боловсролын хөтөлбөрөөс хассаны дараа ТББ-уудын төлөөлөл тухайн үеийн Боловсролын сайдтай уулзалт хийж, “Эрүүл мэндийн хичээлийг хөтөлбөрт оруулах, бэлгийн боловсролын талаарх агуулгыг нэмэх” хүсэлт илэрхийлэхэд “Хүүхдийн тархи бол тамтан биш.
Ийм агуулга нэмэхгүй” гэж хариулж байсан. Бид бэлгийн боловсрол олгох цогц бодлоготой болох ёстой. Бага наснаас нь хүүхдэд бэлгийн боловсрол олгох хэрэгтэй. Тухайлбал, бид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд “Танихгүй хүн чиний биеийн энэ хэсэгт хүрч болохгүй. Чиний бие бол чиний л бие. Хэрвээ хувийн орон зайд нь халдвал чи яах хэрэгтэй вэ” гэх зэргээр сургалт ордог.
-Охидын үзлэг яагаад хүний эрхийн зөрчил болж байна вэ?
-Энэ үзлэгийг зөвхөн охидод хийж байна. Охидод бэлгийн бойжилт илүү эрт явагддаг учраас, сарын тэмдэг ирдэг учраас, онгон хальстай учраас, хүүхэд төрүүлдэг учраас гэдэг ч юм уу байгалиасаа нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоотой заяагдсаных нь төлөө албан шаардлагаар ийм үзлэг хийнэ гэдэг нь байж болшгүй зүйл.
Эмэгтэй хүн хэдэн насандаа хүүхэдтэй болох, хэдэн жилийн зайтай жирэмслэх, хүүхэд төрүүлэх үү, эс төрүүлэх үү зэрэг эрх тухайн хүнд зөвхөн өөрт нь байх ёстой. Энэ эрх бол хүний бэлгийн болон нөхөн үржихүйн халдашгүй, дархан, заяагдмал эрх.
Өөрөөр хэлбэл төр хүний бэлгийн халдашгүй дархан байх эрхэд халдаж байна.
Гэтэл сургуульд сурч байгаагийнх нь төлөө асуудал үүсээд байгаа учраас “охидыг шалгах ёстой” гэсэн байдлаар хандаж, хоморголон үзлэгт оруулж байгаа нь зүй ёсны биш.
Өөрөөр хэлбэл төр хүний бэлгийн халдашгүй дархан байх эрхэд халдаж байна. Нөгөөтэйгүүр дийлэнх охид энэ үзлэгийг яагаад хийж байгааг ойлгодоггүй, орох л ёстой юм байна гэж боддог. Түүнчлэн энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш.
Жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчний цаана заавал эсрэг хүйстний хүн байна. Яагаад эсрэг хүйсийнх нь хүнийг ярихгүй байгаа юм бэ. ДЭМБ-аас ч охидын үзлэг буюу онгон эсэхийг шалгах эл асуудал нь бүдүүлэг, хоцрогдсон, хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна.
-Охидын үзлэгийн мэдээллийн нууц алдагдаж, өсвөр насны охид амиа хорлох, сургууль завсардах зэрэг олон сөрөг үр дагавартай юм билээ?
-Нэг сургуулийн охидын үзлэгийн дараа эмчийн хүү нь тэмдэглэлийн талаар мэдээлэл задруулж, тэр ангийн тэр хүнтэй унтсан гэх мэтээр яриа гаргасан тохиолдол байсан. Амиа хорлохыг завдах, төлөвлөх ч эрсдэлтэй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг ил болгох боломжтой гэж цагдаагийн байгууллагаас ярьдаг ч эргээд хохирогчийг давхар хохирогч.
Охидын үзлэгт орсны дараа хүчирхийлэлд өртсөн эсэхийг ангийн багш, эмч, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс мэддэг. Гэхдээ тухайн хүмүүс ямар ажил хийдгээсээ үл хамаараад мэргэжлийн ёс зүйгээ баримталж, хохирогчийн мэдээллийг задруулаагүй эсэхийг хянах боломж хомс. Ямар нэг яриа гарах аль эсвэл өрөвдөж харах үйлдэл гарч ирдэг.
Хүүхдийг сайн муу гэж ялгах эрх хэнд ч байхгүй.
Энэ хохирогч шүү, энэ хүүхэд ингэсэн шүү гэх хандлага ухамсаргүйгээр үгээр биш юм аа гэхэд үйлдлээр тодорхой хэмжээнд илэрч байдаг. Манай байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг. Бид хохирогчдын гэр бүлд “Охины чинь сургууль дээр охидын үзлэг хийнэ гэсэн яриа гарах вий. Ийм асуудал үүсэх вий” гэж анхааруулдаг.
Нэг хохирогчийн гэр бүл “Охиноо ийм үзлэгт оруулмааргүй байна гэсэн хүсэлт тавихад “Хүүхэд нь “но”-той болохоор үзлэгт оруулахгүй байна” гэсэн яриаг мэргэжилтнүүд гаргасан тохиолдол ч байдаг. Хүүхдийг сайн муу гэж ялгах эрх хэнд ч байхгүй. Эцсийн эцэст энэ нь бидний төлөвлөлтгүй бодлого, эцэг эхийн анхаарал халамжгүй байдлаас үүдэлтэй байхад хохирогчийг дахин буруутгаж, хүүхдийг цоллож, “шошголж” хандаж байгаа нь харамсалтай.
-Энэ асуудлыг шийдвэрлэх охидод ээлтэй, хүний эрхэд суурилсан арга замыг хэрхэн тодорхойлох вэ?
-Эрүүл мэндийн боловсролын тогтолцоог сайжруулж, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах ёстой. Түүнчлэн охидоо үзлэгт хамруулах нөхцөлд зөвхөн эцэг эхийн зөвшөөрлийн дагуу, нийтийн бус байдлаар, Өсвөр үеийн эрүүл мэндийн кабинетэд хандах хэрэгтэй.
Дэлхийн даяараа охидын үзлэг гэх, ялгаварлан гадуурахлтын шинжтэй хүний эрхийн зөрчлөөс татгалзаж байхад манай улс одоо ч энэ үзлэгийг явуулж, хүний заяагдмал, нөхөн үржихүйн эрхийг зөрчин, хохирогчийг давхар хохирогч болгож буй нь харамсалтай.
"15-19 насны охидоос охидын үзлэгийн талаарх байр суурийг нь сонслоо. Танихгүй хүнд эмзэг газраа үзүүлнэ гэхээр сонин санагдаж байна"
Улаанбаатар хот, Сурагч Ч 10-р анги
Хоёр жилийн өмнө охидын үзлэгт орж байсан. Биеэс хэмжилт авсан. Эрүүл мэндийн хичээл дээр энэ талаар хангалттай ярьдаггүй болохоор охидын үзлэгийг хэрэгтэй зүйл юм болов уу гэж боддог. Гэхдээ бид нарт ямар ч зөвлөгөө мэдээлэл өгөөгүй. Ер нь заавал үзүүлэх ёстой гэж ойлгодог. Ахлах ангид орохоор хүнтэй унтсан эсэхийг нь шалгадаг гэж сонсож байсан. Танихгүй хүнд ганцаараа эмзэг газраа үзүүлнэ гэхээр сонин санагдаж байна.
"Хөвгүүд биднийг шоолж жиг жуг хийдэг"
Улаанбаатар хот, сурагч С 12-р анги
Охидын үзлэгт орж байсан. Бүх юмаа тайлаад, эмзэг газарт маань үзлэг хийх эвгүй юм билээ. Жирэмсэн болсон эсэх, өвчтэй эсэхийг шалгана, сэргийлнэ гэж тайлбарласан. Хөвгүүд шоолж, жиг жуг хийхээс эхлээд хэн нэг охины тухай цуу яриа гарах зүйл тохиолдож байсан.
"Дох-той гэсэн яриа гарснаас хойш хичээлдээ ирэхээ больчихсон"
Орон нутаг, оюутан А 1-р курс
Намайг 11 дүгээр ангид байхад охидын үзлэг болж байсан. Хөвгүүд ер нь харьцангуй гайгүй. Харин охид эмчийн тэмдэглэлийг нууцаар тандаж, ажигладаг. Дараа нь “тэрний ард тэгэж бичсэн байсан”, ингэж тэмдэглэсэн байсан гэж ярьж байсан. Гэтэл 12 дугаар ангийн нэг охин ДОХ-той гэсэн яриа гарч эхэлсэн. Яагаад яриа гарсныг нь мэдэхгүй ч түүнээс хойш хичээлдээ нэг их ирэхээ больчихсон.
Эмчийн үзлэгтэй холбоотой яриаг багш нар гаргасан байх магадлал нэлээн өндөр. Маш их хов жив хөөдөг.
Сүүлдээ бараг сургуулиас гарсан. Маш хөөрхөн, нийгмийн идэвхтэй охин байсан. Хүмүүс ч гэсэн тийм яриа гарангуут шууд л өөр өнцгөөс харж эхэлдэг. Бас нэг охиныг жирэмсэн болсон гээд сургуулиас хөөж байсан. Багш болгон хичээл дээр орж ирж загнасаар байгаад сурах хүсэлгүй болгосон байх.
Багш нар ер нь хүүхдүүдийн хувийн амьдрал руу их өнгийдөг нь надад муухай санагддаг. Эмчийн үзлэгтэй холбоотой яриаг багш нар гаргасан байх магадлал нэлээн өндөр. Маш их хов жив хөөдөг. Гэхдээ энэ үзэгдэл хөдөө орон нутагт л байдаг байж магадгүй.
"Хөндлөнгийн хүн "жирэмсэн болохгүй л төгсөж үзээрэй" гэж хэлсэн нь надад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн"
Эрдэнэт хот, Сурагч М 12-р анги
Манай сургууль жил болгон охидын үзлэг хийдэг. Багш зөвхөн охидыг үлдээж байгаад зарладаг юм. Элдвийн яриа гарах бол байдаг л үзэгдэл. Намар нэг охиныг хоцорч очсоноос болоод хүүхэдтэй болсон болохоор л ирэхгүй байна гэдэг яриа гарсан.
Надад үнэхээр таагүй санагддаг ч гэсэн ч гэсэн эрүүл мэнддээ анхаарах үүднээс л үзүүлдэг. Үзүүлэхгүй байлаа гэхэд “оч” гэж тулгахаас гадна бүгд л өвчтэй аль эсвэл жирэмсэн болсон байна гэж бодох болохоор хэн ч “би хүсэхгүй байна” гэж хэлдэггүй. Ээж маань надтай сайн ярилцаж, асууж зөвлөдөг учраас их амар байдаг. Гэтэл намайг үзүүлэхэд хөндлөнгийн хүн “жирэмсэн болохгүй л төгсөж үзээрэй” гэж хэлсэн нь надад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ