Мобиком корпораци Хустайн нуруу байгалийн цогцолбор газарт 3G сүлжээг бямба гарагт нэвтрүүллээ. Ингэснээр нийслэлээс 80 км-ын зайд орших, Монголд төдийгүй дэлхийд хамгийн олон тахийн сүрэгтэй энэ цогцолбор интернет сүлжээнд холбогдсон юм.
Үүрэн холбооны 3G сайтыг нээх ёслолд Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Батлан хамгаалахын сайд, “Хустайн цогцолборт газар” ТББ-ын тэргүүн Н.Энхболд, БОАЖЯ-ны Байгалийн тусгай хамгаалалтын газрын дарга нар оролцсон юм.
3G сүлжээнд холбогдсоноор тус байгалийн цогцолбор газар тахь, зэрлэг ан амьтан, ургамлын талаарх судалгааны ажлууд болон жуулчны баазын мэдээллээ дотоод гадаадад шуурхай түгээн, харилцаа холбоогоо өргөтгөж, төлбөр тооцоогоо цахимаар эсвэл пос машин ашиглан хийх зэрэг олон талын давуу талтай боллоо.
Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада:
Батлан хамгаалахын сайд, “Хустайн цогцолборт газар” ТББ-ын УЗ-ийн дарга Н.Энхболд:
Мобиком корпорацийн Техникийн албаны захирал Р.Эрдэнэбилэг:
Хамгийн анх 1992 онд Чех Улсаас 16 тахь авчран нутагшуулж байсан бол өдгөө Хустайн нуруунд 334 тахь нутаглаж байна. Энэ нь дэлхийн хамгийн олон тахьтай сүрэг юм. Мөн байгальд өөрсдийн дураар өсөж үржиж буй гэдгээрээ Хустайн нуруун дахь тахийн сүрэг ихээхэн онцлог. Нэгэн цагт Улаан номд орж, устаж үгүй болох аюултай тулгарч байсан зэрлэг адууг 13 байгаль хамгаалагч хянан хамгаалж байна.
“Хустайн цогцолборт газар” ТББ-ын тэргүүн Ц.Дашпүрэв:
Мобиком корпораци цаашид шинээр тавьж буй авто замын сүлжээний дагуу шилэн кабель татаж, 3G болон 4G сүлжээг өргөтгөхөөр төлөвлөжээ.
Видеог бэлтгэсэн Э.Батзавьяа