Зураач С.Заяасайхан амьдралд тохиосон Цагийн зөрүү…
“Амьдрал тэр чигтээ миний оюуны тэжээл болдог. Баяр баясгалан, уйтгар гуниг, хөгжим зэрэг бүх зүйл уран бүтээлчийн хувьд намайг өдөөж байдаг. Энэ бүхэн үгүй бол зураг зурахгүй байх” хэмээн зураач С.Заяасайхан өгүүлэв. Түүний хүүхэд насны хүсэл мөрөөдөл, уран бүтээлийн талаар үзүүлэх “Цагийн зөрүү” баримтат кино өчигдөр Шангри-Ла Молл дахь IMAX кино театрын хоёр танхимд монгол, англи хэлээр нэгэн зэрэг нээлтээ хийлээ.
Монгол агуулгыг дэлхийд таниулагч “Монголконтент” ХХК, шог зураач С.Цогтбаяр нарын санаачилгаар “Бүрэн зохист” продакшны уран бүтээлчдийн туурвисан энэхүү бүтээл нь уран зураач бие хүний талаар өгүүлсэн анхны баримтат кино юм. СУИС-ийн Монгол зургийн ангийг 2002 онд дүүргэсэн зураач С.Заяасайхан Монголын түүх, үндэсний хэв маягийг уран бүтээлчийн өвөрмөц шийдэл, өнгөний хоршлыг олж уран зургийн хэлээр Та бидэнд хүргэдэг.
Киноны нээлтийн үеэр “Монголконтент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг:
“Монголконтент” компани зураач С.Заяасайханы бие даасан гурав дахь үзэсгэлэн болох “Цаг хугацааны машин” үзэсгэлэнг энэ оны долоодугаар сард хамтран зохион байгуулсан. Мөн бид зураачтай арт дистрибюшны менежментийн гэрээг албан ёсны оюуны өмч, зохиогчийн эрхтэйгээр хийн ажиллаж байна. Энэ хүрээнд “Гоёо” компанитай хамтран уран зураг, ноолуур хоёрыг нэгтгэсэн торгон алчуур худалдаанд гаргалаа. Тэрхүү хамтын ажиллагааны хүрээнд хийсэн нэг бүтээл нь “Цагийн зөрүү” баримтат кино юм.
Англи, монгол хэлээр бүтээсэн энэ киногоо аравдугаар сарын 2-ноос IPTV-үүдээр цацаж олны хүртээл болгоно. Мөн бид Монгол орноо сурталчлахын тулд гадаадын телевизүүдээр цацахаар ажиллаж байна. Уран зураг Монголын түүх соёл, хүний амьдралын түүхийг хослуулсан энэхүү баримтат кино маань гадаадын орнуудад Монголыг сурталчлахад хувь нэмэр оруулах болов уу хэмээн найдаж байна” гэв.
Киноны зохиолыг бичиж, ерөнхий продюссероор ажилласан сэтгүүлч Ц.Оюундарь, “Зураач Заяасайханы амьдралын түүх уран бүтээлийн цаадах увьдас нууцыг танилцуулах энэ баримтат киногоор Монголын XX, XXI зууны түүхийн завсарт Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих том шилжилтийг хийсэн. Хэрэв цагийн бүсээр тооцвол хоёр өөр, эрс тэс цагийн бүс. Энэ хоёр цагийн бүсийн шилжилт хүний амьдралд яаж туссаныг Заяасайхан хэмээх уран бүтээлчээр төлөөлүүлэн түүний амьдралын түүх, шилжилтийн үеийн сорилыг хэрхэн даван туулсныг гаргахыг хүссэн юм.
Киноны зохиолоо анх англи хэлээр бичсэн. Цагийн зөрүү бол нийгмийн зөрүү. Нөгөө талаас хүний оюун сэтгэхүй гэдэг цагийн маш олон бүсэд дураараа зорчиж байдаг эрх чөлөөтэй зүйл. Эрх чөлөө энэ нийгмийн үед л биеллээ олж, уран бүтээлчийн сэтгэлгээний хувьд цагийн аль ч бүсэд дураараа аялах бололцоо нээгдсэн. Энэ бололцоог баримтат киногоор дамжуулан гаргах боломжийг уран бүтээлч бидэнд олгосон “Монголконтент” ХХК-ийнханд баярласан талархсанаа илэрхийлье” гэж хэллээ.
“Зургийн санаа янз янзын зүйлээс гардаг. Жишээ нь “Үүлс” гэдэг зургийг би хоёр жил бодож, нэг сарын хугацаанд л зурсан байх. Бас маш удаан бодсон санаа яваандаа тэс өөрөөр эргэж, анх бодсон зүйлээсээ эсрэг утгатай зураг болсон байх нь ч бий. Зураг зурах нь миний бодлоор өөрөө өөрийгөө олох, өөрийгөө бүтээх үйл явц юм. Олсон шигээ эвдэх ёстой, бүтээсэн шигээ үгүйсгэх ёстой. Нэг тийм сонин үйл явц байдаг. Тэр бүтээлүүд хүнд таалагдах, би юу бодож байгаа нь хамаагүй. Бүтээл гарах хүртэл ямар аялал дундуур явсан нь хамгийн чухал” хэмээв. С.Заяасайхан хязгааргүй орон зай, цаг хугацаагаар чөлөөтэй аялагч аж.
Зураач С.Заяасайхан СУИС-иа төгссөнөөс хойш гадаадад олон жил уран бүтээлээ туурвиж, тасралтгүй эрэл хайгуул хийсээр 20-иод жилийн дараа эх орондоо ирж, уран бүтээлийн үүцээ задалж байна. Уран зургийн ертөнцөд өөрийн өнгө маягийг олж, Заяасайханых гэх “школ”, даган дуурайгчдыг бий болгосныг киноны нээлтийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр онцолсон.
Тэрбээр “Би зураач хүн. Уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан. Олон уран бүтээлчийн үзэсгэлэнг үзэж байлаа. Яг Заяасайханы бүтээл шиг хайр гэрэлтсэн, гэр бүлээрээ зорьж ирж олноороо үздэг үзэсгэлэнг ховор үзсэн дээ. Түүний уран бүтээлүүд хүмүүсийг амраадаг, хүмүүст хайр төрүүлдэг. Заяасайхан 20 гаруй жил гаднын орнуудаар явж, уран бүтээлийн олз омог хайх аянд гарсан. Тэр холын аянаасаа хуримтлуулсан ачаагаа Монголдоо авчран буулгаж байгаад маш их баяртай байна. Миний мэдэхийн анх удаа уран бүтээлч, ялангуяа зураач хүнд зориулж арт чиглэлийн баримтат кино гарсан нь энэ.
Баримтат киногоор ашиг олоход хэцүү, энэ бол арилжааны кино биш. Соёл урлагийн боловсролд нөлөөлж, гадаадад Монголыг сурталчлах киног хэн нэг нь хийх ёстой. Тэр санаачилгыг эхлүүлэх эр зориг гаргасан “Монголконтент” ХХК-ийн хамт олонд баярлалаа” гэж хэлэв.
Уран зураг сонирхогч Та бүхэн “Цагийн зөрүү” баримтат киног аравдугаар сарын 2-ноос эхлэн IPTV-үүдээр үзэх боломжтой. Киноны нээлтэд оролцсон зочдоос уран зураач С.Заяасайханы уран бүтээлийн талаарх сэтгэгдлийг сонслоо.
М.БОЛД: ЗАЯАСАЙХАНЫ УРАН БҮТЭЭЛҮҮД НАДАД ШИНЭ УРАМ ЗОРИГ ӨГЛӨӨ
“Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд: Би Заяасайхан гэж уран бүтээлчийн талаар саяхнаас сонсож эхэлсэн. Үзэсгэлэнг нь үзэж амжаагүй. Өнөөдөр баримтат киног нь үзсэндээ маш их баяртай байна. Кинонд Заяасайхан уран бүтээлчийн амьдралаар Монголын нийгэм, дэлхийд гарч байгаа өөрчлөлтийг богино хугацаанд маш уран яруу тодоор харуулсан нь надад их таалагдлаа. Би уран зургийг хүндэтгэдэг. Уран бүтээлчдийн өөрийгөө илэрхийлж байгаа тэр хэлбэрийг нь илүү сонирхдог. Заяасайханы зургаараа дамжуулан өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлж буй арга барил нь надад маш их таалагдлаа. Энэ бүтээлүүд надад шинэ урам зориг өглөө.
А.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАЯАГИЙН ЗУРГИЙГ ХАРААД ЦАГ ХУГАЦААГААР АЯЛДАГ
-Би ер нь уран зураг сонирхдог. Заяасайханы уран бүтээлийг 10 гаруй жилийн өмнөөс сонирхох болсон. Тэр дундаа Монголынхоо гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг харж, биширч, чадлаараа цуглуулж явдаг. Заяасайханыг би анх эмэгтэй хүн гэж боддог байсан. Зургийг нь сонирхоод Заяа руу хэд хэдэн удаа и-мэйл бичээд, зургийг нь авч чадахгүй нь дээ гэж боддог байсан. Дараа нь санамсаргүйгээр Заяатайгаа танилцсан.
Үнэхээр өвөрмөц, онцгой, сайхан сэтгэлтэй хүн л дээ. Заяа бол дотроо нэг өөр, гаднаа нэг өөр. Түүний уран бүтээлийг харахад хувь хүнээс тэс өөр ертөнцийг мэдэрдэг. Заяагийн зургийг хараад цаг хугацаагаар аялдаг, цаг хугацааны тэс өөр өндөрлөгт очдог. Агуу их хайр, гоо сайхан, монгол эмэгтэй хүн, Монголын соёл урлаг тод томруун харуулдаг уран бүтээлч.
-Та С.Заяасайхан зураачийн ямар бүтээлүүдийг сонгож авсан бэ?
-Надад байдаг зураг нь Заяагийн хувьд маш үнэ цэнэтэй бүтээл нь юм билээ. Их сургуулиа төгсөж, би одоо л нэг гайгүй зураач болж байна уу даа гэж бодох үеийн өндөрлөг дээрх “Чингис нүүдэл” гэдэг гайхалтай зураг бий. 2000 оны эхээр авсан тэр зураг сүүлийн үеийн зургуудаасаа арай өөр шийдэл, техниктэй, Монгол зургийг аргаар зурсан маш том хэмжээтэй зураг бий. Мөн ”Хөх цэрэг” гэж Монголын түүхэн хатдын гоо үзэсгэлэн, хувцас хэрэглэл, тэр үеийн тансаг байдал. Дээр нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн өмнө ямар ч цэрэг эрс, хатан зоригтон хэн ч байсан тэр агуу гоо сайхны өмнө сөгдөнө гэсэн давхар агуулгатай зураг. Мөн “Гоолингоо” болон бусад хэд хэдэн зургийн принтүүд бий
Г.БАТ-ЭРДЭНЭ: ОРЧНЫ ГОО САЙХАНДАА ИЛҮҮ АНХААРАХ БОЛСОН ӨНӨӨ ЦАГТ ӨНГӨ НЭМЭХ БҮТЭЭЛҮҮД БАЙНА
Монгол HD телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ: Заяасайхан зураачийн бүтээлүүдийг өмнө нь мэр сэр таарч сонин содон санагдаж байсан ч зураачийг нь мэддэггүй байв. Мэдэхгүй байх нь аргагүй аж. Яагаад гэвэл гадаадад олон жил амьдарч уран бүтээлээ туурвисан хүн юм байна. Одоо илүү их мэдэхийг хүсэж байна. Яагаад ийм сонин өгүүлэмжтэй зургууд байдгийг киног нь үзээд ойлголоо. Зургийг нь худалдаж авмаар санагдаж байна. Бүтээлээрээ Монгол ахуйг илэрхийлэхээс гадна дотоод засал, орчны гоо сайхандаа анхаардаг болсон өнөө үед үнэхээр өнгөлөг, өнгөний зохицол маш сайтай зургууд санагдлаа.
Н.ЭРДЭНЭБАЯР: ЗАЯА ЗУРААЧААС НАДАД ТААЛАГДДАГ ГОЛ ЗҮЙЛ БОЛ ӨНГӨ
Комик зохиолч, зураач Н.Эрдэнэбаяр: Би хүүхдийн комик зурагт ном гаргадаг зургийн чиглэлийн хүн. Заяа зураачаас надад таалагддаг гол зүйл бол өнгө. Хүн бол зурахыг сурч болно. Гэхдээ өнгө бол төрөлхийн гэсэн утгатай үг байдаг. Хүн бол өнгийг өөр өөрөөр ялгадаг. Заяасайхан зураачийг би өнгийг онцгой ялгадаг зураач гэж хэлнэ. Энэ уран бүтээлчээс хамгийн их таалагддаг зүйл нь өнгөний зохицол, гайхалтай өнгийг гаргадаг зураач вэ гэж боддог. Зургуудийн өнгөнөөс нь энэ бүтээлийн цоглог болоод эерэг сэтгэлийг олж хардаг.
Сүүлд гаргасан үзэсгэлэнд нь дэлгэсэн зургуудаас гэр бүлээрээ болон гэрийнхээ гадаа байгаа хүмүүсийн нүүр нь сайн мэдэгдэхгүй жижиг цуврал зургууд маш сайн уран бүтээл болсон шиг санагдсан. Хүүхдийн сэдэвт зургууд нь маш их таалагдсан.
А.АМАРСАЙХАН: МОНГОЛЫН БАРИМТАТ КИНОНЫ ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭСЭН БҮТЭЭЛ БОЛЖЭЭ
-Кино зохиолч А.Амарсайхан: Заяасайханы бүтээлүүдийг Монголд эхэлж гаргасан үзэсгэлэнгээс нь эхлэн мэдэх болсон. Энэ уран бүтээлч өнгөөр тоглож чаддаг, өвөрмөц шийдэлтэй зураач. Түүний уран бүтээлийн онцлогтой уялдаад баримтат кино нь маш сонирхолтой болж. Заяасайханы бага насны дүрийг нь адилхан хүүхэд олж тоглуулсан, зохиомжилсон, загасан нүдэн дуран ашиглан кино эхэлж байгаа тэр бүх зохиомжууд, авсан ярилцлагуудаа тасалсан байдал нь маш өвөрмөц. Монголын баримтат киноны түүхэнд шинэ хуудас нээсэн кино болжээ. Ц.Оюундарийг баримтат киногоор гаршиж байна гэж хэлмээр байна.
Н.ЦОГТБАЯР: ЭНЭ БҮТЭЭЛЭЭР МОНГОЛЧУУД КИНО ХИЙДЭГ, МОНГОЛД ЧАДАЛТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙДГИЙГ ТАНИЛЦУУЛЖ ЧАДНА
“Монгол фильмс дистрибюшн”-ий захирал Н.Цогтбаяр:
“Цагийн зөрүү” киног англи хэлтэй хувилбарыг нь үзлээ. Гаднын үзэгчид ялангуяа урлагийн чиглэлээр хийсэн баримтат кино нэлээд сонирхдог. Миний бодлоор энэ кино гаднын үзэгчдэд хүрч чадах юм байна. Заяасайхан уран бүтээлчийн дотоод сэтгэл, үзэл бодол бүтээлүүд дээр нь хэрхэн буудгийг баримтат киногоор маш сайн гаргаж өгсөн байна. Ц.Оюундарь найруулагчид, Заяасайханд маш том баяр хүргэе. Хэдийгээр бүрэн хэмжээний баримтат кино боловч маш хурдан дуусах шиг санагдлаа. Ар араасаа үйл явдал нь хөврөөд. Уран бүтээлчийн дотоод сэтгэлийг баримтат киногоор дамжуулан гаргаснаар тэр хүний уран бүтээлийг бүрэн ойлгуулж чадлаа.
-Монгол кино гадаад зах зээлд гарах боломжтой юу?
-Манай кинонууд чанарын хувьд боломжийн дэлхийн түвшинд, доторх контентууд нь анхаарал татах хэмжээнд хийгдэж байна. Баримтат кино бол өөрийн гэсэн тодорхой хэмжээний үзэгчидтэй байдаг. Ялангуяа англи хэл дээр уншуулсан нь энэ киноны маш том давуу тал болж байна. Тэгэхээр гаднын фестивалиудад оролцуулж, ингэснээр нэгдүгээрт Монголоо сурталчилна. Хоёрдугаарт, энэ бүтээлээр монголчууд кино хийдэг, Монголд ийм уран бүтээлч байдгийг танилцуулж чадна. Гаднынхан сонирхох байх гэж бодож байна гэлээ.
Та С.Заяасайханы уран зургуудаас сонирхох бол ЭНД дарна уу.