Хязгааргүйн цаана ямар аялгуу хөг нуугдаж байдгийг мэдрүүлэхээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өчигдөр бие даасан нэгэн гайхалтай тоглолтоо үзэгчдэдээ толилууллаа.
Тэрбээр зургаан жилийн нөр их хөдөлмөрөө шингээсэн шилдэг бүтээлүүдээсээ түүвэрлэн ийнхүү энэ үдэш өөрийн ертөнцөөр аялуулсан билээ.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат гурван жилийн өмнө зохиосон "Хязгааргүйн цаана" бүтээлээрээ энэ удаагийн тоглолтоо нэрлэжээ. Үнэхээр нэр нь тоглолтын уур амьсгалтай төгс нийцэх мэт.
Хязгааргүй их уудам тал, цэнгэг агаар, сэвэлзэх салхи, ариусал, бахдал, эрч хүч... Энэ бүхнийг түүний тоглолтоос мэдэрнэ.
Тэрбээр өөрийн зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүд болон хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунуудаасаа толилуулсан билээ. Тухайлбал, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар түүний зохиосон "Үр минь үлдэх хорвоо" нэртэй шинэхэн дуугаа анх удаа тайзнаа дуулж үзэгчдийн сонорыг мялааж, Төрийн шагналт Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Манан" бүтээлийг гитарчин Д.Отгонбаяр болон бусад хөгжимчдийн хамтаар тоглож сэтгэлийн таашаалыг үзэгчдэдээ мэдрүүлсэн билээ.
Мөн мэдээж "Хязгааргүйн цаана" бүтээл, “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” хэмээх аавдаа зориулсан хөгжим, "Ромео Жульетта" жүжгийн хөгжим, "Миний аялсан мянган хот" зэрэг үзэгч олны сэтгэлд хүрсэн бүтээлүүдээ толилуулсан билээ.
Тоглолтын фото сурвалжилгаас хүргэж байна.