Зураач С.Заяасайханы талаар өгүүлэх “Цагийн зөрүү” баримтат киноны нээлт энэ сарын 28-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болох гэж байна.
Тус бүтээлд зураачийн амьдралын үнэн түүх, уран зургуудынх нь учир зангилаа, дотоод ертөнцийнх нь үймсэн зөрчилдөөн гээд сонин бүхнийг өгүүлэх ажээ.
Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард “Монгол Контент” ХХК-тай хамтран “Time machine” буюу “Цаг хугацааны машин” бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.
Уран зураг хэрнээ өвөрмөц содон хөг аялгуу сонсогдох мэт түүний бүтээлүүдийг "Том зургаар нь харахад гурван цагийн учир холбоос уулзвар дээр амар бус эрэл хайгуулын үр дүнд бүтээгдсэн" хэмээн СГЗ, шог зураач С.Цогтбаяр тодорхойлсон билээ.
Харин С.Заяасайхан өөрөө үзэсгэлэнгийнхээ талаар “Бүтээлүүдээ харахад өнгөрснөөс улбаатай мэдрэмж төрсөн. Өнгөрснөөр аялах, тэндээ амьдрах, эсвэл өнгөрсөн болон одоо цаг хоёрын хоорондын зөрчил буюу холбоос харагдах шиг болсон" хэмээсэн юм.
С.Заяасайхан зураачтай “Монгол Контент” компани арт дистрибьюшний гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд гэрээний хүрээнд бүтээлийг нь бусдад лицензийн журмаар ашиглуулах эрхийг шилжүүлэн авах ажлыг хийж байгаа билээ.
ГОЁО ХХК: С.ЗАЯАСАЙХАНЫ БҮТЭЭЛҮҮД ӨӨР ӨӨРИЙН ХЭЛТЭЙ
Түүнчлэн зураач С.Заяасайхантай Гоёо ХХК хамтран уран зураг, тансаг ноолуур хоёрыг нэгтгэсэн торгон алчуур, ноолууран шаальны цуглуулгаа гаргасан.
“С.Заяасайханы уран бүтээл өнгөний зохицол өндөр мэдрэмжтэй, монгол агууламжтай зураг нь өөр өөрийн хэлтэй, ямар утга илэрхийлж байгааг зураг тус бүрээс харж мэдэрч болдог амьд өгүүлэмжтэй байдаг. Мөн зургийн бичилт, будгийн тавилт бүр нь тод харагддаг гүйцэтгэл сайтай байдаг болохоор шааль дээр фактур бүр нь тод амьд харагддаг нь сонгох шалтгаан болсон.
Уран бүтээлүүд нь бүгд агууламжтай, хүчтэй илэрхийлэмжтэй байдаг учир шааль болон торгон алчууранд тусгахдаа уг бүтээлийн онцлог фактур бүтнээрээ илэрхийлж байгаа зураачийн өгүүлэмжийг эвдэхгүйг хичээдэг” хэмээн Гоёо ХХК тайлбарласан юм.
С.Заяасайхан зураачтай тус компанийн хамт олон 2017 оноос эхлээд гурван бүтээл дээр ажиллажээ.
1. Dream horses 2014 oil canvas 97*117
Хүн байгалийн уялдаа холбоог харуулсан эмэгтэй хүнийг байгаль эх шиг өнгөний тод мэдрэмжтэй харьцуулсан зураг. Энэ бүтээлийн өнгө торгон алчуур дээр тодорч тухайн зурагт орсон өнгөний зохицлоор торгон алчуурны хүрээг оруулсан.
2. Memory 2015 oil canvas97*117cm
Монгол ахуй өвлийн өнгийг илэрхийлсэн дурсамж хадгалсан зураг шааль болон торгон алчууранд ашигласан зурагны төвд байрлах морьтой хэсгийг торгон материал дээр давтамж үүсгэн хээ болгон ашигласан.
3. Timeless dream 2016 oil canvas
Энэ бүтээлийг шааль болон торгон алчуур дээр өнгөний хувилбаруудаар оруулсан.
4. 2018 онд хоёр бүтээл дээр хамтарч ажилласан.
Үүнд: Reincarnation 2013 oil canvas 90*73cм
“Хойд дүр” буюу Монгол Монализа зураачийн агууламж нь монгол эзгүй талд монализагийн хойд дүр гэсэн агууламжтай. Энэ зурагт гол хэсэг эмэгтэйн дүр өөрийн хэл илэрхийлэмжтэй эвдэж боломгүй санагдсан учир уг зургийг эвдэлгүй шааль болон торгон алчууран дээр уг бүтээлд орсон хуван улаан өнгөөр хүрээ болон оруулж тодотгож өгсөн байгаа.
Urban dream 2015 iol canvas 97*117
Уг бүтээлийн гол хэсэг морьтой бүсгүй арын ахуйтай хэсэг гээд бүх хэсгүүд нь амьд тодорхой агууламжтай бүрдэл нэг том зураг болон холбогдож байгаагаар онцлогтой. Зургийн гол хэсэг бүсгүйтэй хэсэг, морины өнгө хуваалттай хэсэг, арын ахуйтай хэсэг, бүгд нийлсэн нийлэмжтэй бүтнээрээ орсон хэсэг гээд 4 хэсэгт хуваан шааль болон торгон алчуур дээр тус тус гаргасан.
ГОЁО ХХК-иас монгол зураачийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр гэрээ хийн ийнхүү хамтран ажилладаг нь "Монгол ноолуураар дэлхийг гоёно" уриан дор дэлхийн зах зээлд үйл ажиллагаагаа шинэ тавцанд гарган, бүтээгдэхүүний чанарыг ахисан түвшинд хүргэх зорилгын нэгээхэн хэсэг юм.