ДАЛД САНААТАЙ ӨГЛӨГИЙГ БУЯН ГЭЖ ХЭЛЭХГҮЙ
Зах замбараагүй, цадиггүй, хэнэггүй гээд муу бүхнээр дуудуулдаг манай энэ үеийнхэнд гялайж, гялтайх нэг юм бий. Монголчууд өвдсөн зовсон, ядарсан нэгэндээ хэзээд гар сунгаж ирсэн. Харин сүүлийн арав гаруй жилд нийгмийн сүлжээ дэлгэрснээр үер ус, гал түймрийн гамшиг тохиолдоход монголчууд зангидсан гар шиг нэгдэж бусдадаа туслах нь улам дэлгэрсэн.
Гэвч сайн үйлсийн утга учрыг гажуудуулж, өчүүхэн нэр хүндийн төлөө бусдыг дорд үзэгсэд олширлоо. Нэгэн санхүүгийн байгууллагын захирал өөрийн нэрийг цүнхэн дээр хэн ч, хаанаас нь ч харсан уншихаар томоос том бичээд хүүхэд багачуудад бахархалтайгаар тарааж байх юм.
Байгууллагынхаа 10 жилийн ойгоор хүүхэд баярлуулах гэсэн биш “өглөгч” захирал нэр нүүрээ шороотой хутгачихлаа. Хэрэв тэр цүнхийг нь үүрээд явбал “Би үнэгүй тараасан цүнх авдаг, эмзэг бүлгийнх” гэж нүүрэндээ бичээд явснаас ялгаагүй болох бус уу. Байгууллагын нэр яах вэ гэхэд өөрийнхөө нэрийг “сийлсэн” нь арай л сэнтэг явдал гэхээс юу гэх вэ.
Сонгуулийн үеэр улс төрчидбусдыг татах гэж янз бүрийн юм сэдэж, бэлэг сэлт тараадаг. ариун цэврийн цаасан дээр нэр, зургаа хэвлүүлэн тарааж байсан инээдтэй атлаа эмгэнэлтэй жишээ ч бий. Зарим нь эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусаллаа гээд зураг, хөрөгтэй нь тавьчихна. Өөрсдийгөө сурталчилах нь тэдний гол зорилго учраас өглөг өгч буй хүн нь хэрхэх нь тэдэнд падгүй. Харин ч хариу нэхсэн далд санаатай өгсөн бэлэг нь буян биш гай болох нь ч байна.
Цүнх, данх тарааснаас эмчилгээ шаардлагатай хүүхдэд чимээгүй тусалсан нь дээр
Нэгэн сурагч хүү гэрт нь хүмүүс байн байн ирж бэлэг өгдөгөөс болж сургуулиасаа гарсан тухайгаа хэвлэлд ярьсан байна билээ. Гэрийнх нь гадаа том хар жийптэй ах, эгч нар байнга сүр дуулиантайгаар ирж, гурил будаахан өгдөг. Үүнийг гэрийнх нь ойролцоо амьдардаг ангийнх нь хүүхдүүд хараад гуйлгачин, түүлэгчингээр нь дуудаж, шоолдог болсон учраас сургуулиасаа гарсан аж.
Энэ бол өглөг болгон буян болдоггүйн тод жишээ. Ерөөс өгөхийн тулд л өгч байгааг буян, сайн үйлс гэхээс бус ардаа ямар нэг далд санаа агуулсан бол түүнийг буян гэж үзэхгүй. Зарим хүн, ялангуяа улстөрчид өөрт ирэх ашгийг харж, бусдад тусалдаг. Харин зарим нь зүгээр л өөрийнхөө бусдад сайн явааг харуулж, ихэрхэхийн тулд гар сунгадаг.
Бүр өглөг өгснөөр түүнээсээ сэтгэл ханамж авдаг төрлийн хүмүүс ч бий. Гэхдээ эдгээрийн аль нь ч сайхан сэтгэлийн буян биш. Авч буй хүнийхээ тусын тулд гэсэн нинжин сэтгэл төрөөгүй бол яагаад ч буян биш. шинэ жил, Цагаан сар, Эх Үрсийн баяр, хичээлийн шинэ жилээр хүүхдэд хайр зарлан, цүнх, ном барьж гүйлддэг дарга, захирлуудыг ч буянтан гэж тооцохгүй.
Ядаж бэлэг өгч буй хүнийхээ нүүрийг ил харуулсан зургаа нийтлэхээ болих хэрэгтэй. “С.Жавхлан гишүүн цалингаараа эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ” гэсэн гарчигтай, эрхэм гишүүн нэгэн эмэгтэйд бэлэг гардуулж буй зурагтай мэдээ интернэтээр дүүрэн байж л байна. Том хүн байг гэхэд ядаж хүүхдийн зураг тавьдгаа больмоор байна.
Том болоод тэр зураг амьдралд нь гай болж, хар толбо үлдээхийг хэн байг гэх вэ. Хүүхэд хэн нэгний өчүүхэн нэр төр олж авахзорилгын золиос болох ёсгүй. Үнэнийг хэлэхэд манай популист улс төрчид “сайн үйлс” хийхдээ аль болох олон хүнд хямд бэлэг тараадаг. Энэ нь нөгөө л өөрийгөө олон хүнд сурталчлах гэсэн далд санаа. Үүнийхээ оронд эмчилгээний зардал шаардлагатай байгаа бяцхан үрсэд чимээгүй тусал л даа.
Монголчууд бэлэн, үнэгүй зүйлд “нугасгүй” гэдэг нь үнэн. Гэхдээ тухайн хүн ямар зорилгоор өгч байна вэ гэдгийг мэдэхгүй гэнэн тэнэг хүмүүс биш. Сонгуулиар өгсөн бэлгийг нь авчихаад л өөрийн сонгосон хүндээ өгчихнө. Харин балчир хүүхдүүдийг л битгий буян нэртэй муухан пи-арынхаа золиос болго.