Япон улс саяхнаас сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг нээлттэйгээр авч хэлэлцдэг болсон билээ. 1990 оны сүүл хүртэл сэтгэл гутралыг мэргэжлийн хүрээнд эмчлэх цаашлаад энэ талаарх ойлголт өргөн тараагүй байсан юм.
2016 онд Лондонгийн эдийн засгийн сургуулиас гаргасан судалгаанаас үзэхэд дэлхийн бусад оронтой харьцуулахад Япон улс ажилчиддаа сэтгэл хямралын талаар огт ярихыг хүсдэггүй байна. Тус улсад иргэд хэт их ажилласны улмаас амиа хорлох тохиолдол ихээхэн гардаг.
Хэдийгээр Япон улсад амиа хорлолтын тоо өндөрт ордог ч 2003-2017 он хүртэл 38 хувиар буурч чаджээ. Их 20 улсуудын дотор амиа хорлолтын тоогоор Өмнөд Солонгос нэгт, ОХУ хоёрт, Япон гуравт орсон байна. Харин амиа хорлож буй хүмүүсийн 90 хувь нь сэтгэл гутралаас болж энэхүү үйлдлийг хийжээ.
Стрессийг багасгахын тулд уйлах нь инээж, унтахаас илүү үр дүнтэй. Хэрвээ хүн долоо хоногт нэг удаа уйлвал дарамтгүй, бухимдалгүй амьдарч чадна.
Японы нэгэн ахлах сургуулийн багш Хидефүми Ёшида зургаан жилийн турш сургууль болон компаниудад уйлахын ашиг тусыг ойлгуулах тухай лекц орсон байна.
Тэрээр “Japan times”-д өгсөн ярилцлагадаа “Стрессийг багасгахын тулд уйлах нь инээж, унтахаас илүү үр дүнтэй. Хэрвээ хүн долоо хоногт нэг удаа уйлвал дарамтгүй, бухимдалгүй амьдарч чадна” гэжээ.
30 улс орныг хамруулсан судалгаанаас үзэхэд ихэнх оролцогчид уйлсны дараа сэтгэл санаа илүү тайван болдог гэж хариулсан байна. Түүнчлэн өнөө үед эмнэлгүүд ч үйлчлүүлэгчиддээ уйлахыг зөвлөдөг болсон аж.
Хүний бие гурван төрлийн нулимсыг гаргадаг байна. Нэгдүгээрт бидний нүдийг чийгтэй байлгадаг тасралтгүй үргэлжлэх нулимс, хоёрт бидний цочролыг арилгадаг рефлекс нулимсыг гаргадаг. Харин гуравт судалгаагаар тогтоогоод буй эрүүл мэндэд ашигтай сэтгэл хөдлөлийн нулимс гэнэ.
1980 оны эхээр Миннеаполис дахь Рамсей эрүүл мэндийн төвийн доктор Виллиам Фрей яагаад хүмүүс уйлдаг болох, сэтгэл хөдлөлийн нулимсын тухай анхдагч судалгаануудын нэгийг хийжээ. Тэрбээр хүмүүс уйлахад стресс агуулдаг даавар гадагшилдаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн уйлахад амьсгаа удааширч, сэтгэл санааг сайхан болгох эндорфин ялгардаг аж.
Эх сурвалж: Weforum