Баянгол дүүргийн "Нарны хороолол"-д өнөөдөр будаг нь ханхалсан шинэ сургууль ашиглалтад орлоо.
Улсын 141-р сургууль болон бүртгэгдсэн тус сургуулийн хамт олон сүүлийн долоо хоног амралтгүй ажиллаж, хүүхдүүдээ угтан авахад бэлтгэжээ.
Тус сургуулийн захирлын ярьснаар 960 хүүхдийн суудалтай ч одоогоор Баянгол дүүргийн 1,3-р хороо буюу "Нарны хороолол", "Алтай хотхон"-ы нийт 1300 гаруй хүүхэд бүртгүүлээд байгаа аж.
Нэгдүгээр анги л гэхэд А-И хүртэл 10 бүлэгтэй бөгөөд дунджаар 34-36 хүүхэдтэй. Нийт суралцагчдын 930 гаруй нь бага ангийнх бол үлдсэн 400 орчим нь дунд болон ахлах ангийн сурагчид ажээ.
Түүнчлэн боловсон хүчнээ сонгохдоо багш нарын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд 67 хүн өргөдлөө өгснөөс 50 гаруй багшийг сонгосон байна. Ихэвчлэн эрч хүчтэй, авьяаслаг залуу багш нарыг сонгон авсан хэмээн сургуулийн захирал ярьж байлаа.
Энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн долоон сарын тэмцлийн үр дүнд 141-р сургуулийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна
141-р сургууль стандартын дагуу баригдсан иж бүрэн лаборатори кабинеттай. Тухайлбал, орчин үеийн биеийн тамир, урлагийн заалтай ба хими, физик, биологи, газар зүйн иж бүрэн тоноглогдсон анги танхимтай юм байна.
Энэхүү сургуулийг улсын мэдэлд шилжүүлэхэд эцэг эхчүүдийн төлөөлөл болон Засгийн газрын зүгээс багагүй хичээл зүтгэл гаргасан талаар эцэг эхийн зөвлөлийн дарга, н.Энхчимэг ярилаа.
Тэрбээр, "Энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн долоон сарын тэмцлийн үр дүнд 141-р сургуулийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байгаад баяртай байна. Энэ бол тэмцлийн үр дүнд бий болсон хорооллын анхны улсын сургууль юм. Сургуулийг үүсгэн байгуулахад олон хүний оролцоо чухал байсан. Долоон сарын хугацаанд хичээл зүтгэл гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн А.Ундраа болон бусад хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлж байна" гэлээ.