УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгой ордын нүүрсний алдагдлын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж байна.
Тавантолгой ордоос 2013-2017 онд цөөн тооны машин 35 мянган удаа хилээр нэвтэрсэн. Машинууд хоосон гарсан гэх мэдээлэл байна. Үүнийг шалгах үүргийг Хуульзүйн сайд Ц.Нямдоржид үүрэг өгсөн. Магадгүй энэ машинууд нүүрстэй байсан бол нэг машин дунджаар 80-125 мянган тонн нүүрс тээвэрлэдэг гэж бодоход 3 сая тонн нүүрсний асуудал босохыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг хууль хаяналтын байгууллага шалгаж байна гэж Засгийн газрын тэмдэглэл дурдсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтээс харахад Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй тадбайгаас 268 мянган тонн нүүрс биш, 340 мянган тонн нүүрс гарчээ. Үүнийг мөнгөн дүнгээр бодвол 25 орчим сая доллар буюу 60 орчим тэрбум төгрөг. Ийм хэмжээний өмч хөрөнгө Монголын ард түмний халааснаас алга болсон. Гаалийн мэдээнээс харахад орон нутгийн Тавантолгойгоос 206 компани гэрээтэйгээр нүүрс зөөдөг. Үүнээс ганц "Тавантолгой транс" гэж компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хил нэвтрүүлсэн. Тэгэхээр би таван сарын өмнө олон түмэнд мэдээлж байсан 268.3 мянган тонн нүүрс эх үүсвэргүйгээр алга болсон нь нотлогдлоо. Энийг хэн төлөх ёстой, хэн буруутайг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтооно.
Хэсэг хугацааны дараа ямар ч байсан хулгайлагдсан нүүрсний төлбөрийг хэн нэгнээр төлүүлэх нь тодорхой боллоо гэв.