gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нухацтай сэдэв: Буллшитийн тухай

Боловсрол
2018-08-30
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2018-08-30

Манай нийгэмд “буллшит” буюу хоосон яриа, худал хийрхэл, ач холбогдолгүй, тархи угаасан шалдар булдар ярианаас их зүйл алга. Хүн бүр үүнд хувь нэмэрээ оруулж, бүр эвлэрэх хандлагатай болжээ. Бүгд л буллшитийг хэдэн бээрийн алсаас мэдэрнэ, үнэрлээд л танина, тийм юманд итгэж гэнэдэхгүй гэх боловч энэ бүх дэмий үг, худал хуурмаг, хэнд ч хэрэггүй хог болох буллшит гээч үнэн хэрэгтээ юу болох, ямар зорилготой, нийгэмд яагаад ингэтлээ газар авсныг мэдэхгүй л явна. Тэгвэл “Нухацтай сэдэв” цувралын гурав дахь дэвтэр, Харри Франкфуртын “Буллшитийн тухай” гэх эл бэсрэг ном буллшитийн тухай бүрэн гүйцэт ойлголт өгөх болно.

Буллшит анх 2005 онд АНУ-д хэвлэгдэж, 20 гаруй хэлээр орчуулагджээ. “Энэ номын нэг муу тал нь хараалын шинжтэй нэрэндээ, агуулгадаа ч биш, харин гайгүй сайн гэгдэж ирсэн олон номыг ач холбогдолгүй, үр нөлөөгүй болохыг баталж өгсөнд байдаг юм” хэмээн номын өмнөх үгэнд онцолжээ. Харин зохиогч номынхоо тухайд “өчнөөн олон жил худал хуурмагийг сонсож, хэнд ч хүртээлгүй дэмий балай хоосон яриагаар тархиа дүүргэчихсэн, яахаа мэдэхээ байсан, үнэнээр ангаж цангасан олон мянган хүнд миний ном тус болно” гэжээ. Хүмүүс үнэнээс илүү буллшитэд илүү дуртай байдаг.

Учир нь үнэнийг хүлээж авахад хэцүү, үнэн худал хоёр тун зөрчилтэй байдаг. Жишээ нь: нар дэлхийг тойрдоггүй, дэлхий нарыг тойрч эргэдэг; бурхан хүнийг нэг л өдөрт бүтээчихсэн юм биш, хүн бол байгалийн хэдэн мянган жилийн бүтээл гэж хэлж ойлгуулахын оронд зүгээр л дэмий үгээр зугаацуулж, худал хоосноор төөрөгдүүлэх нь хамаагүй хялбар бизээ.

Ингээд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Нухацтай сэдэв” цувралын гурав дахь дэвтэр “Буллшитийн тухай” номоос зарим нэг эшлэл, жишээг онцлон хүргэж байна.

Халаасанд нь хэр хэмжээний мөнгө буй тухай худал хэлж байгаа хүн халаасан дахь мөнгөнийхөө тухай худал хэлж буйгаас гадна хэлж байгаадаа өөрөө ч итгэлтэй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийнхүү худал хэлсэн нь амжилттай болбол, худал үгэнд нь итгэсэн бусад хүн нэг дор хоёронтоо хууртагдана. Учир нь худал үгэнд итгэсэн хүн халаасан дахь мөнгөний хэмжээний тухай худал ярианд итгэхээс гадна худалч хүний бодолд нь ч мөн итгэсэн хэрэг.

Эцгийн минь надад хамгийн анх зааж сургасан зүйлсийн нэг нь “Дэмий яриад өнгөрүүлчих (bullshit) боломжтой байхад хэзээ ч битгий худал хэлж бай” гэсэн сургаал байв.

Бид дэмий ярианаас аль болох хол байхыг хичээж, гайхаж мөрөө хавчаад өнгөрдөг бол худал хэлэхэд гомдож, уурлаж бухимддаг. Дэмий ярианд хандах хандлага нь худалд хандахаас илүү зөөлөн байдаг.

Энэ бол дэмий яригч, худалч хоёрын гол ялгаа. Худалч, дэмий яригч хоёр хоёулаа үнэнийг хэлж буй сэтгэгдэл төрүүлнэ. Биднийг хэр хуурч чадахаас тэдний амжилт шалтгаална. Гэхдээ худалч бээр бодит үнэнийг үнэн зөвөөр ойлгоход саад хийж, бодит үнэнээс биднийг холдуулахыг хичээж буйгаа нуудаг.

Худал хэлж буй хүн, худалч хоёрын хооронд ялгаа бий. Эхнийх нь аргагүйн эрхэнд худал хэлж буй бол, худалч хүн худлаа хэлэх дуртай, худлаа хэлж цагийг бардаг нэгэн юм...

Худал хэлэхэд ч, үнэнийг өчихөд ч хүмүүс тухайн зүйлийн талаар юу гэж боддог вэ, тэр л итгэл үнэмшилдээ хөдлөгддөг. Дэлхий ертөнцийг үнэн зөвөөр, эсвэл худал хуурмагаар дүрслэхэд нь энэ итгэл үнэмшил нь тэднийг газарчилдаг гэсэн үг.

Хүн хэлж ярьж болохоор санагдсан зүйлээсээ өөр юунд ч анхаарал үл хандуулан дэмий ярьснаараа юмс үзэгдэл бодит амьдрал дээр ямар байгаад хандуулах анхаарал нь суларч, эсвэл бүр гээгдэж болно.

Юуг нь үнэн зөв гэж, юуг нь буруу гэхээ мэдэхээ больсон хүнд ердөө хоёр сонголт үлдэнэ. Эхний сонголт бол үнэнийг хэлэх, хуурч мэхлэх хоёр оролдлогын аль алинаас нь татгалзах. Үүний тулд бодит байдлын тухай ямар нэг үг хэлэхээс татгалзах хэрэгтэй болно. Харин хоёр дахь сонголт нь юмс үзэгдлийг өгүүлсээр байх ба зүгээр л дэмий ярина (bullshit) гэсэн үг.

Номын өмнөх үг болон хэсгээс унших: http://www.monsudar.mn/books/view/245/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан