gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Евразид маш ховорт тооцогдох, Монголоос олдсон археологийн олдворуудыг дэлгэлээ

Д.Жавхлантөгс
Соёл урлаг
2018-08-24
0
Twitter logo

Монголын Үндэсний Музейн судлаачид АНУ, Олон улсын түрэг академи, БНСУ, БНХАУ-ын эрдэмтэдтай хамтарсан археологийн зургаан төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Дээрх төслүүдийн хүрээнд Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн зарим дурсгалыг малтан судалсан бөгөөд энэ үеэр олдсон олдворуудыг өнөөдөр анх удаа дэлгэн танилцууллаа. 

Монголын Үндэсний Музейн баг 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газарт малтлага явуулж тус газарт орших 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, тэдгээрээс нийт 16 булшийг малтан судалжээ. Энэ үеэр олон тооны хөмөгт оршуулга илэрсэн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутагт малтан судалсан Сяньбичүүдийн оршуулгуудтай төстэй булшнаас гарсан эд зүйлсийн хувьд ч ижилхэн байжээ. Тус булшуудыг НТӨ-III зууны үед үйлдсэн болох нь батлагдаж байгаа бөгөөд палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд хүннү болоод сяньби нартай холбоотой болохыг тогтоогоод байна. Энэхүү судалгаа нь Сяньби нарын түүхэнд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой гэсэн юм. 

“Шийтэр” төсөл: Төв аймгийн Цээл сумын нутаг Шийтэр хэмээх газар байрлах хүннүгийн дурсгалт газар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус онд БНХАУ-ын Үндэсний музейн судлаачидтай хамтран 3 булш малтжээ. Булш нь 10.8м-ийн голчтой, дугуй хэлбэрийн чулуун дараастай байсан бөгөөд 271 см гүнд, дүнзэн хашлагатай, банзан авсанд хүнийхээ толгойг зүүн урагш хандуулан оршуулсан байжээ. Нэг дараасны дотор 3 хүнийг тус тусад нь оршуулсан тохиолдол нэн ховор бөгөөд оршуулгын өвөрмөц зан үйл юм. 

“Хэрлэн” төсөл: Монголын Үндэсний Музей, Олон улсын түрэг академи хамтран Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Хаяа худаг, Гүн бүрдэд орших Түрэгийн тахилын онгон, барилгын туурь, хүн чулуун хөшөө зэрэг археологийн дурсгалуудыг малтан судлах, хадгалж хамгаалах ажлуудаг явуулж байна. 

“Баруун Монгол” төсөл: Монголын Үндэсний Музей, АНУ-ын Баруун Kентакигийн их сургуулийн хамтарсан “Баруун Монгол” археологийн төсөл Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт хэрэгжжээ. Дурсгалуудаас ямар нэгэн оршуулга илрүүлээгүй боловч дараас чулууны завсраас 200 гаруй ширхэг ваар савны хагархай мөн тооны мал амьтны ясны хагархай хэсгүүд болон 5 ширхэг чулуун сүх, цөөнгүй тооны чулуун зэвсгийн зүйлсээс гадна нохойны эрүүний яс гарсан нь сонирхол татаад байгаа аж. Мөн Гялгарын өвөлжөө хэмээх газраас ирүүлсэн Дээд палеолит хүртэлх үед хамаарч болох 13 давхарга бүхий 170 см зузаан соёлт давхаргыг илрүүлэн олсон нь судалгааны чухал үр дүн болжээ. 

Ийм олон үеийн мэдээлэл агуулсан соёлт давхаргын судалгаа Монгол улсад төдийгүй аж. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан