Засгийн газрын тогтоолын дагуу ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Үндэсний музей, Богд хааны ордон музейгээс “Хааны эзэнт гүрэн-Монгол” тусгай үзэсгэлэнг БНСУ-д гаргасан юм.
Эх орныхоо түүх, соёлыг гадаадад сурталчлан таниулах, соёлын үйлдвэрлэл, инноваци шингэсэн шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор энэ үзэсгэлэнг зохион байгуулсан байна.
Үзэсгэлэнд нэн эртний үеэс орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эд өлгө, эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөх 533 ширхэг үнэт үзмэр соёлын өв багтсан. Ийм хэмжээний цогц үзэсгэлэнг өмнө нь манай улсаас дэлхийн улс орнуудад зохион байгуулж байгаагүй юм. Үзэсгэлэнг Солонгосын иргэд ихэд сонирхон үзсэн бөгөөд хэдийгээр богино хугацаанд гаргасан ч 60 мянган үзэгч үзэж виртуал үзэсгэлэнг нэг сая хүн үзжээ. Тус үзэсгэлэнг дараа нь жил Турк, Европын орнуудад гаргахаар бэлтгэж байна.
БНСУ-ын Үндэсний музей манай улстай хамтран “Мон-Сол” төслийг 20 жилийн турш тасралтгүй явуулж байгаа юм. Талууд боловсон хүчин бэлтгэх, үзэсгэлэн зохион байгуулах,
лабораторийн шинжилгээнүүд хийх, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээс гадна хамтын бүтээл 16 гаргасан.
Солонгосын Үндэсний музейн зүгээс дээрх үзэсгэлэнд ашигласан нийт 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмж, үзүүллэгийн хэрэгсэлийг хамтран ажилласан дээрх гурван байгууллагад өчигдөр хандивлажээ.