НМХГ-аас зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна.
Иргэд бидэнд хандсаны дагуу иргэдийг сэрэмжлүүлэх үүднээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна.
Иргэн н.Батцэцэгээс "БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн “Жин чинхай” компани “Аполло” ХХК-тай хамтран эмийн сүлжээ үүсгэсэн. Тэд мэргэжлийн бус атлаа гишүүн элсүүлж, худалдаа хийдэг. Эмчилгээ хийдэг" гэсэн агуулгатай гомдол ирсэн юм.
Иргэд хувийн хэрэгцээнд гэж эм бэлдмэл оруулж ирээд, түүнийгээ гар дээрээс худалдах нь олширсон.
БГД-т үйл ажиллагаа явуулдаг “Жин чинхай” компанийг шалгахад энэ компанийн захирал, БНХАУ-ын иргэн Баолин Шанхай манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортын зөвшөөрөлгүй худалдаж байсныг илрүүллээ. Энэ зөрчлийг таслан зогсоож, 11 нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хураан авсан. Нийт 155 хайрцаг, 7 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулжээ. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 3 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байна.
"Аполло" ХХК биологийн идэвхит бүтээгдэхүүн худалдах тусгай зөвшөөрөлтэй, 5 нэрийн бүтээгдэхүүн импортолдог юм байна.
Иргэд сүүлийн үед фэйсбүүкээр худалдаа хийх нь олширлоо. Гэтэл зарим нь хохирч, бидэнд ханддаг. ААН-ээс бүтээгдэхүүн худалдан авсан бол хариуцлага тооцдог. Хувь хүнтэй худалдаа хийгээд, хохирвол их ярвигтай тул иргэд мөнгөө эргүүлэн авч чадахгүй байна гэв. Иймд фэйсбүүкээр худалдаа хийхгүй байхыг анхаарууллаа.
НМХГ-ын байцаагч н.Оюунбилэг: Эрүүл мэндийн хөгжлийн төв шинэ эм, эмийн бүтээгдэхүүнийг бүртгэж авдаг. Монгол Улсын эмийн бүртгэлд орсон эсэхийг бид хоёр програм хангамжаар шалгадаг юм. Бүртгүүлснээр лабораторийн шинжилгээнд хамрагдсан, чанарын баталгаатай юм байна гэж ойлгоно.
Бүх л улс эмийн бүртгэлтэй.
Зөрчлийн тухай хуульд зааснаар эмийн бүртгэлд оруулаагүй эм, эмийн бүтээгдэхүүнийг хураан, улсын орлого болгох заалттай.
-Эмийн бүртгэлд оруулаагүй юм бол яагаад эдгээр эмийг гаалиар хэрхэн нэвтрүүлсэн юм бол?
-МХЕГ-ын Хил хорио цээрийн боомт гэж бий. Манай улсын дөрвөн боомтоор л эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг. Өөр боомтуудаар эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй. Иргэд хувийн хэрэгцээнд гэж эм бэлдмэл оруулж ирээд, түүнийгээ гар дээрээс худалдах нь олширсон. Түүнээс овор хэмжээ их бүтээгдэхүүнийг хил, гаалийнхан давхар давхар шалгана.
Албан ёсны зөвшөөрөлтэй, эм импортлогч ААН-үүдийн барааг лабораторийн шинжилгээнд хамруулдаг.
Иргэд өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалан, эмчийн бичсэн жорын дагуу л эм бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Мөн тусгай зөвшөөрөлтэй ААН-ээс л худалдан авах нь зөв.
Зөрчил үйлдсэн нь нотлогдвол тухайн иргэн хохирлоо барагдуулах эрхтэй.