Вьетнам улсын Данан хотод бүтээн байгуулсан шинэхэн гүүр онцгой хэв маягтай тул жуулчдын хөлд дарагдаад байна. Бетоноор хийсэн аварга том хоёр гар гүүрийг барьж байгаагаар харагдах аж. Тус гүүр далайн түвшнээс 1400 метрийн дээр байрладаг.
Кау Юанг буюу Алтан гүүр нь зургадугаар сард нээлтээ хийсэн бөгөөд жуулчдыг татах хоёр тэрбум ам.долларын өртөгтэй төслийн нэгээхэн хэсэг гэнэ.
Хошимин хотод “TA Landscape Architecture” компани гүүрийн загварыг гаргажээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Ву Виет Ань “Бидний хийсэн бүтээлийг дэлхий даяар хүмүүс ирж үзэж байгаад баяртай байна” гэжээ.