Өнөөдөр Монгол Улсад төмөр замын тээвэр үүссэний 80 жилийн ой тохиож байна.
Түүхийн музейг Улаанбаатар төмөр замын техник мэдээллийн ордны дэргэд 1970 онд анх байгуулжээ. 1983 оны наймдугаар сарын 5-нд буюу төмөр замчдын баярын өдрийг тохиолдуулан музейн шинэ барилгыг барьж, өргөтгөн шинэчилж нээсэн байна.
УБТЗ-н түүхийн музей нь Монгол оронд 1938 оноос төмөр замын тээвэр бий болсон анхны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх 2000 гаруй ховор нандин үзмэр, сан хөмрөгтэй юм. Тухайлбал Монгол-Оросын төмөр замчдын хамтын ажиллагаа, бусад гадаад орнуудын төмөр замтай тогтоосон харилцаа холбооны тухай түүхэн гэрэл зураг, төмөр замд хэрэглэж байсан техник, тоног төхөөрөмж, дүрэмт хувцас, онцлох тэмдэг, төмөр замын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, заавар, ном, кино, дурсгалын зүйлүүд зэрэг олон үнэт үзмэрүүд багтаж байна.