1947 онд байгуулагдсан Феррари компанийн 70 жилийн ойтой холбоотойгоор Германы Taschen хэвлэлийн газраас ирэх 10-р сард тус компанийн түүхийг өгүүлсэн цөөн тооны ном гаргахаар төлөвлөжээ.
1947-хон ширхэг хэвлэх уг номын 250 ширхэг нь Ферраригийн алдарт 12 цилиндр бүхий моторыг дуурайлган хийсэн нээгддэг хавтас болон тавиуртайгаа хамт зарагдах ба нэг ширхэгийнх нь үнэ 30 мянга орчим ам.доллар болох гэнэ. Тавиурын загварыг үйлдвэрлэлийн нэр нөлөө бүхий загвар зохион бүтээгч Марк Ньюсон гаргажээ. Үлдсэн 1697 ширхэг ном нь зөвхөн гаднах хөнгөн цагаан хавтас бүхий хайрцагтайгаа 6000 ам.доллараар зарагдах аж.
Гараар үдсэн 512 хуудастай ном тус бүр Ферраригийн үүсгэн байгуулагч Энцо Ферраригийн хүү, Феррари компанийн Дэд ерөнхийлөгч Пьеро Феррари, компанийн Ерөнхийлөгч Жон Элканн болон Fiat Chrysler компанийн гүйцэтгэх захирал агсан Сержо Маркьонне нарын гарын үсэгтэй байх аж.
Энэхүү номонд Феррари компанийн архивт хадгалагдаж байсан, урьд өмнө нь хэний ч харж байгаагүй фото зураг, гар зураг, хар зураг багтсанаас гадна Ферраригийн уралдааны машиныг хөлөглөж байсан үе үеийн алдартай жолооч, нисгэгчдийн хувийн цуглуулганы ховор зургууд мөн багтах гэнэ.