Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны 40 гаруй орон сууц, барилга байгууламжийн суурийн давхарт газрын хөрсний ус нэвчсэн гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Долоодугаар сарын 23-24-ний өдөр ирсэн уг дуудлагын дагуу Нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг 24-ний өдөр байгуулж, ажлын хэсгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ахалж байна.
"Тухайн нөхцөл байдалтай өнгөрсөн даваа гарагт танилцахад барилгуудын гарааш руу ус нэвтэрч, цахилгааны шит рүү орох эрсдэл үүссэн учир 11 барилга байгууламжийн цахилгааныг түр хугацаагаар хязгаарласан. Усыг хоёр хоног соруулсан боловч дахин ундарч дүүрч байсан" хэмээн НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж өчигдөр мэдээлсэн.
Хонгилын давхар нь усанд автаад буй "UB Town", "108" болон эргэн тойрон дахь барилгуудын зургаас хүргэж байна.