Наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Нүүдэлчин Монгол” наадмыг үеэр зохион байгуулах уламжлалт цагаан идээ, хоолны үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэж байна.
Монгол түмний уламжлалт хоол хийх арга технологи болон үндэсний уламжлалт цагаан идээ, хоолыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хойч үед өвлүүлэн уламжлуулах, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Мөн айрагны баяр, дэмбээ наадам, хоол, уух зүйл, амттаны шоу үзүүлбэр, яармаг худалдаа зохион байгуулна.
Уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн, худалдаа нь дараах төрлийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
- Цагаан идээ / Сүү цагаа боловсруулан хийсэн бүтээгдэхүүн /
- Улаан идээ / Мах махан бүтээгдэхүүн, хоол /
- Хөх идээ / Жимс, жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүн /
“Монголын уламжлалт цагаан идээ, хоол, үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж энэ сарын 31-нийг хүртэл bolormaa@culture.gov.mn цахим шуудан болон Засгийн газрын II–р байрны 129 тоот өрөөнд дараах материалыг өөрийн биеэр авч ирж бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Үзэсгэлэнд оролцох албан хүсэлт
- Аж ахуйн нэгж нь албан хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Иргэнээс гаргах өргөдөл, иргэний үнэмлэх
- Аж ахуйн нэгж нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
- Худалдаалах бараа бүтээгдэхүүний танилцуулга, өнгөт зураг, ашиглах талбайн хэмжээ
- Хүнсний эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт зэрэг болно.