Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч Чойжамцын Ойдовын мэндэлсний 100 насны ойд зориулан түүний бүтээл туурвилыг эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлбартайгаар хоёр ботиор хэвлүүлжээ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, "Ардын элч-Ч.Ойдов" сан, зохиолчийн үр хүүхдүүд хамтран энэхүү ботийг хэвлүүлсэн бөгөөд зохиолчийн туурвилзүй, уран бүтээлийг эрдэмтэн судлаачид хэрхэн үнэлсэн, бүтээлийн үнэ цэнэ, шинээр гар бичмэлээр олдсон зарим зохиолоос дээжлэн хэвлүүлсэн шилмэл эмхэтгэл аж.
Зохиолч Ч.Ойдов Монголын орчин үеийн уран зохиолын тайз, дэлгэцийн уран бүтээлд ихээхэн хувь нэмэр оруулсан зохиолч, сэтгүүлч, авьяаслаг уран бүтээлч билээ. 1940-өөд оноос уран бүтээлээ эхэлсэн тэрээр жүжиг, жижиг үзэгдэл, шог гараа, кино зохиол, өгүүллэг, тууж, найруулал, тэмдэглэл зэрэг тайз, дэлгэцийн болон үргэлжилсэн үгийн олон арван зохиолыг туурвисан нь монголын уран зохиолын түүхийн үнэт өв болж уран бүтээлийн сан хөмрөгт үлдсэн.
“Зохиолын цоморлог” I, II боть нь нэг талаас ХХ зууны Монгол уран зохиолын түүхийг шинээр тодотгон авч үзэхэд үнэтэй баримт болох, нөгөө талаас хувь зохиолчийн туурвилзүйн ур чадварыг дахин хянан тодорхойлоход эрдэм шинжилгээний болон практик ач холбогдолтой хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэжээ.
Зохиолын цоморлогийн нэгдүгээр дэвтэрт “Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Чойжамцын Ойдовын амьдрал, уран бүтээл”-ийн тухай эрдэм шинжилгээний өгүүлэл, “Жүжиг”, “Кино зохиол”, зургийн цомгийг багтаасан байна.
Харин хоёрдугаар дэвтэр нь “Нэг бүлэгт жүжгийн зохиол”, “Дуурийн цомнол”, “Хүүхдэд зориулсан жүжгийн зохиол”, “Үлгэрийн чуулган”, “Тууж”, “Шүлэг, найраглал”, “Шог шүлэг, яриа”, “Өгүүллэг”, “Найруулал”, “Тэмдэглэл”, зургийн цомгоос бүрдэнэ.