Энэ сарын 15-22-ны өдрүүдэд Иран улсад болсон олон улсын биологийн олимпиадаас манай баг хоёр хүрэл медальтай иржээ.
29 дэх удаагийн олон улсын биологийн олимпиадад манай улсаас дөрвөн хүүхэд оролцсон бөгөөд багш нарын бүрэлдэхүүнд мөн дөрвөн хүн явжээ. Тодруулбал, Олимпиадын хорооны нарийн бичгийн дарга, биологийн олимпиадын ахлагч, МУИС-ийн дэд профессор, багш Д.Нарангарвуу, МУИС-ийн дэд профессор, биологийн олимпиадын хорооны гишүүн, багш Л.Ариунцэцэг, Орчлон олон улсын сургуулийн биологийн багш Д.Чинзориг, Болор ахлах сургуулийн биологийн багш М.Цогт-Итгэл гэсэн бүрэлдэхүүнтэй явжээ.
Ингээд “Болор ахлах сургууль”-ийн сурагч Б.Билгүүн, Орчлон сургуулийн сурагч А.Ашид нар хүрэл медалийн болзол хангажээ.
Олон улсын биологийн олимпиадад нэг сурагч хоёр удаа оролцох эрхтэй байдаг. Одоогоор авсан байгаа дөрвөн медалийн гурвыг нь манай сурагчид хоёр дахь удаагийн оролцолтоор авч буй бөгөөд Орчлон сургуулийн сурагч А.Ашид анхны удаа оролцоод хүрэл медаль хүртэж байгаагаараа онцлог юм байна.
Б.Билгүүн өмнө нь олон улсын биологийн олимпиадад оролцож байсан туршлагатай бөгөөд хүрэл медаль хүртсэн хоёр хүү улсын биологийн олимпиадын нэг болон хоёрдугаар байрыг эзэлж байжээ.
Олон улсын биологийн олимпиад нь жил бүр олон улсын ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог. Энэ удаагийн олимпиадад 71 орны 269 хүүхэд оролцсон байна. Монгол Улс 1997 оноос олон улсын биологийн олимпиадад оролцож эхэлсэн бөгөөд 2014 болон 2016 оны олимпиадаас мөн хоёр хүүхэд хүрэл медаль хүртэж байжээ.
Г.Ундрах