Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Туул гол үертэй байна. Тиймээс голын уснаас хол байхыг, хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөр байлгахыг зөвлөе.
Туул голын усанд Приүс маркийн хоёр автомашин боогдоод хоёр хонож байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Приүс маркийн хоёр автомашин голын усанд боогдсон талаар бид мэдэж байгаа. Жолооч нар нь аюулд өртөөгүй. Манай байгууллагад дуудлага ирээгүй учраас бид автомашиныг татан гаргах боломжгүй. Хувь хүний эд хөрөнгө гэдэг утгаараа дуудлага ирээгүй тохиолдолд ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Уснаас автомашиныг татаж гаргахад эвдрэл үүсэх магадлалтай учраас эзэмшигчид нь ус татрахыг хүлээж байгаа болов уу" гэсэн тайлбарыг өглөө.