Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд Сөүлийн гудамжинд 2017 онд тохижилт, засварын ажил хийсэн юм. Энэ дагуу “Шөнийн гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн багт хариуцуулжээ. Сүүлийн үед төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор оршин суугч, иргэдээс олон тооны гомдол, мэдээлэл ирэх болсон юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын А/648 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан,
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,
- Нийслэлийн Цагдаагийн газар,
- Мэргэжлийн хяналтын газар,
- Аялал жуулчлалын газар,
- Соёл урлагийн газар,
- Онцгой байдлын газар,
- Өмчийн харилцааны газар,
- Хот тохижилтын газар,
- СБД-ийн Засаг даргын Тамгын газар,
Татварын хэлтэс, холбогдох ТББ-уудын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ.
Тэд “Шөнийн гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаа, ашиглалт, үйлчилгээнд энэ сарын 13-наас байнгын хяналт тавьж эхэлсэн байна.
Ажлын хэсэг долоо хоног тутам хуралдан, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийн ая тух аюулгүй байдал, “Шөнийн гэрэлт гудамж”-ны ашиглалт, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.