Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний хувцсаараа иж бүрэн гоёсон хүмүүс хэд хэдээрээ явах нь олонтаа таарав. Буриад ястны хувцастай төстэй, шовгор оройт тоорцог, булган эмжээрт урт дэрвэгэр хормойтой эхнэр дээл бүхий тэд наадамчдын анхаарлыг татаж байв. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайхан наадаж байна уу? Та бүхэн хаанаас ирсэн бэ?
-Сайхан наадаж явна. Бид Хөхнуураас ирсэн дээд монголчууд байна.
-Монгол наадам үзэхээр олуулаа ирэв үү?
-Тийм ээ. Бид 30-уулаа ирсэн. Монгол наадам анх удаа үзэж байна. Наадмын нээлт маш сайхан боллоо. Маргааш Хүй долоон худаг руу явж морины уралдаан үзнэ. Бид нар өчигдөр "Дээлтэй Монгол" наадамд оролцоод сэтгэл өндөр явж байна. Монголчууд дээд монголчууд угсаа гарвал, соёл уламжлал нэгтэй ард түмэн. Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлье хэмээн хамт яваа хүмүүсээ төлөөлж тэдний нэг хэлэв.
Дээд монголчуудад наадамчин олон баяр наадмын мэнд дэвшүүлж, хамтдаа дурсгалын зураг татуулж байлаа.