Энэтхэгийн нийслэл Делид 16,000 гаруй мод тайрах шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсний эцэст зогсоож чадсан байна.
Энэтхэгийн засгийн газар Дели хотын төвд байрлах мянга мянган модыг тайрч, барилга барьж, хот төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Дели хотын агаарын чанар нь ноцтой түвшинд хүрсэн бөгөөд хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг юм.
2016 оны долдугаар сард моднуудыг тайрах шийдвэрийг гаргасан ч 2018 оны зургаадугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болжээ.
Оршин суугчид, хүрээлэн буй орчин болон агаарын бохирдлыг эсрэг байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэд энэ шийдвэрийн эсрэг тэмцсэн юм.
Тус хөдөлгөөн цахим ертөнцөөр тархаж, 1000 гаруй хүнийг хамруулсан байна. “Swecchha” нэртэй төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Вимленду Жха олон жилийн турш мод тарьж хүрээлэн буй орчинд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн аж. Тэрбээр засгийн газрын энэхүү төлөвлөгөө цэвэр агаар амьсгалах эрхэнд шууд халдаж байна гэсэн юм.
Эсэргүүцлийн хариуд засгийн газар 14,000 мод тайрах бөгөөд нэг мод тутамд өөр байршилд 10 мод суулгах “нөхөн сэргээх, ойжуулалт” нэртэй арга хэмжээг явуулна гэсэн юм.
Эцэст нь хоёр тал Дээд шүүх болон байгаль орчны шүүхэд өргөдөл гаргасан ч засгийн газрын шийдвэрийг дэмжсэн байна. Гэсэн ч шийдвэрийг өөрчлөн долдугаар сарын 4-нд Дээд шүүх зөвшөөрөлгүйгээр Дели дэх ямар ч модыг тайрахыг хоригложээ.