Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэнэ. Энэ жил наадмын бэлтгэл ажилд нийт 2.9 тэрбумыг төсөвлөсөн. Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын бэлтгэл ажилтай танилцахаар очлоо.
Төв Цэнгэлдэх хүрээлэн наадамчин олноо хүлээн авах бэлтгэлээ базаагаад байна. Биднийг очиход гадна болон дотоод зохион байгуулалтын тохижилтын ажлыг хийхээс гадна соёл урлагийн ажилтнууд наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлээ хийж байсан юм. Түүнчлэн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний ажилтнууд Төв Цэнгэлдэхийн гаднах талбайн хогийг цэвэрлэж, тохижилтын ажлыг эхлүүлсэн байлаа.
15 мянган хүний суудалтай Төв Цэнгэлдэх хүрээлэн энэ жил томоохон хэмжээний засвар хийгээгүй ч сандлуудаа будан, шинэчилжээ.
Наадмын бэлтгэлд төрийн статустай бүх урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч, төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайз, гэрэл, техник, хариуцсан ажилтнууд зэрэг арын албаны 2000 хүн ажиллаж байна. Үүнээс 500 гаруй нь уран бүтээлчид.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн тоглолтыг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар гурав дахь жилдээ найруулж байна.
Наадмын нээлт, хаалтын тоглолтыг "Монгол орон минь мөнхөд оршиг” гэсэн агуулгын дор найруулсан. Энэ жил Монгол Улсын түүх, домгийн шинж чанар гэхээсээ илүү үндэсний аж байдал, ахуй амьдралын соёлын онцлогийг харуулхыг зорьж байгаа аж.
Замын цагдаагийн газраас жолооч нарт 7 өнгийн мандат олгодог бөгөөд Төв Цэнгэлдэхийг тойроод 1600-1700 тээврийн хэрэгсэл зогсох багтаамжтай. Мөн энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллуулж, 8 боловсон жорлонг байрлуулна.