Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 7-ны өдөр Сурын талбайд Урианхай сурын харваагаар эхэлсэн. Харин Хүй долоон худагийн наадам маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлнэ.
Энэ жил наадмын бэлтгэл ажилд нийт 2.9 тэрбумыг төсөвлөсөн. Наадмын бэлтгэл ажил хэр байгааг сонирхлоо.
Хүй долоон худагт өнгөрсөн жилийг бодвол зуншлага сайхан байна. Ногооны гарц өнгөрсөн жилийг бодвол сайн, шороо дарагдсан байв. Гэсэн ч үйлчилгээний талбай, морь бариа, аюулгүй тойргуудыг байнга усалж байгаа аж.
Наадмын бэлтгэл ажил хангагдаж дууссан гэдгийг “Монгол наадам цогцолбор”-оос мэдээлж байна. Тодруулбал, хурдан морины уралдааныг шимтэх үзэгчдийн асар, тухлах саравчуудыг өнгө ялган буджээ. Мөн үзэгчдийн суудлыг бага зэрэг бариа руу дөхүүлж, эвдэрсэн сандлуудыг засварласан байна.
Биднийг очиход цахилгааны аюулгүй байдал, хангамж талыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХГ-ийн баруун түгээх сүлжээний ажилчид шалгаж, цогцолборын зүгээс хурдан морины хашаанд таних тэмдэг тавьж байв. Мөн Мобиком, Скайтел зэрэг үүрэн телефоны оператор компаниуд сүлжээний антенуудаа байрлуулж байсан юм.
Энэ жил Хүй долоон худагт нийт 34 ариун цэврийн байгууламж ажиллах бөгөөд өнгөрсөн жил шинээр хийсэн гүүр, саравчнуудыг засаж янзалсан байна.
Хүй долоон худаг дахь Үндэсний баяр наадмын зохион байгуулалтын зураглал бүхий самбаруудыг байрлуулжээ. Энэ нь гадныханд төдийгүй наадамчин олонд ч хэрэгтэй мэдээлэл болж чадахаар байна. Энэ жил 200 орчим хоолны үйлчилгээний гэрийн зөвшөөрөл олгосон бөгөөд өнөөдрөөс хоолны гэрүүд байршиж эхлэх юм.